Пакистан, Тажикстантай хил залгаа орших Афганистаны зүүн хойд хэсгийн хотод орон нутгийн цагаар Даваа гаригийн /XI.23/ 02.16 цагт 5.9 магнитудын газар хөдөллөө. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Афганистаны Хинду Куш бүс нутагт нийслэл Кабул хотоос 186 км зайтай газар байжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Афганистан, Пакистаны хойд хэсэг болон Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо мэдрэгдсэн аж. Одоогоор газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирлын мэдээлэл гараагүй байна.
Өмнө нь өнгөрсөн аравдугаар сарын 26-нд тус бүс нутагт 7.5 магнитудын газар хөдөлснөөс 280 орчим хүн амь үрэгдэж, 1800 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS