Монголын бүжгийн спортын холбооноос хөдөө орон нутаг болон нийслэлд энэ спортыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа шүүгч, дасгалжуулагчдын дунд конгресс зохион байгуулж байна. Нийслэл хотноо болж байгаа сургалтад оролцож байгаа шүүгч, дасгалжуулагчид 15 хоногийн турш номын дуу сонсох юм байна. Бүжгийн спортын шүүгч, дасгалжуулагчдын конгрессийг МБСХ, БТСГ хамтран зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний бүхий л зардлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас бүрэн хариуцан ажиллаж байгаа юм. Харин Эрдэнэт, Дархан хот бусад аймгийг бодвол бүжгийн спорт өргөн хүрээнд хөгжсөн. Тэгвэл бүжгийн спортын шүүгч дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чухал түлхэц болсон энэ конгрессийг зохион байгуулахад МБСХ маш их ач холбогдол өгч байгаагаа хэлсэн юм. Конгресст оролцсон бүх шүүгч, дасгалжуулагчид өөрсдийн сурсан мэдсэнээ нутаг орондоо хөгжүүлэхийн төлөө зориулж, хүчин чармайлт гарган ажиллана гэж байлаа.