“15 жил -15 бүтээлч ажил”

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

“15 жил -15 бүтээлч ажил”

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтлэг үйлчилгээний газар нь 1997 оноос хойш Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын төсөв, санхүү, үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хариуцан төрийн албан хаагчдын ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэх эрхэм зорилготой  ажиллаж байна.

Тус газрын 15 жилийн ойг 2012 оны 01 дүгээр сард тэмдэглэхийг НИТХ-аас  зөвшөөрч, тогтоол гарснаас эхлэн НҮГ-ын “15 жил- 15 бүтээлч ажил” гэсэн  зорилтыг дэвшүүлэн ой угтсан ажлыг тодорхой үе шаттайгаар өрнүүлэн  ажиллаж байна.

Та бүхэнд ой угтсан ажлын заримаас товчхон танилцуулахад:

“Хүний хөгжил-Хөдөлмөрийн бүтээмж” сэдэвт бүтээлч  ажлын болзолт уралдааныг 2 үе шаттайгаар нийт байруудын үйлчилгээ техникийн ажилчдын дунд  зарласан нь хамт олны  идэвхи санаачлага ихээхэн  өрнөж, үлдэж хоцрох үзэгдэж харагдах ажлууд хийгдэж байна.

Төр засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газартай хамтран  үйлчилгээний ажилчдыг мэргэшүүлэх сертификатны сургалтыг зохион байгуулж,  45 үйлчлэгч мэргэжлийн үнэмлэхтэй боллоо.

Клиникийн 1,2,3 дугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төвтэй хамтран  бүх ажиллагсдыг нарийн мэргэжлийн эмч нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, үзлэгийн мөрөөр арга хэмжээ авч ажиллаж байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран олон улсын  Хүүхдийн баяраар  ажиллагсдын 8-14 насны хүүхдийн төлөөлөл 60 хүүхдийг хамруулан  “Нийслэл хотоо танин мэдье” хотын аялалыг зохион байгуулж, хүүхдийн сэдэвт жүжиг үзүүлэв.

Шатар даам, ширээний теннисний тэмцээнийг зохион байгуулахад: Шатрын тэмцээнд алтан медалийг жижүүр Мандах, мөнгөн медалийг орлогч дарга Х.Эрдэнэбилэг, хүрэл медалийг слесарь Р.Нямцэрэн, Даамны тэмцээнд: алт, мөнгө, хүрэл медалийг үйлчлэгч Д.Сарантуяа, С.Сарангэрэл, Мөнхжаргал,

Ширээний теннисны тэмцээнд: алт, мөнгө, хүрэл медалийг Эмэгтэйчүүдээс инженер техникийн албаны дарга М.Мөнхсүрэн, үйлчлэгч Ж.Ганчимэг, Мөнхжаргал Эрэгтэйчүүдээс оператор Б.Билгүүтэй, жижүүр Мандах, слесарь С.Саруултөгс нар,

Хослол тоглолтонд: Билгүүтэй, Ганцэцэг, Мандах, Шинэчимэг, Ганбаатар, Мөнхжаргал нар  алт мөнгө хүрэл медалийн эзэд боллоо. Намар сагс, гар бөмбөгийн төрлөөр алт, мөнгө, хүрэл медалийн төлөө тэмцээн болох юм.

Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон урлагийн үзлэгээс шалгарсан авьяастнууд маань Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулга, НҮГ гурав  хамтран   “СЭТГЭЛИЙН АЯЛГУУ” урлагийн хамтарсан тоглолтыг  2011 оны 6 дугаар сарын  10-ны өдөр зохион байгуулсан нь амжилттай боллоо.

Энэ сард / 2011.06.17/ -ны өдөр захиргаанд ажиллаж байсан болон өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг хүлээн авч, уулзалт ярилцлага зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж