Харүмафүжи Д.Бямбадоржид боломж бий

Хуучирсан мэдээ: 2015.11.22-нд нийтлэгдсэн

Харүмафүжи Д.Бямбадоржид боломж бий

Бямба гаригийн барилдаанд ёкозүна Харүмафүжи ёкозүна Какүрюүг давснаар башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. /13-1/

 

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өнөөдөр өндөрлөнө.

Фүкока хотын спорт цогцолборт болж буй өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдсан. Тус барилдаан гурван минутын турш үргэлжилж, ёрокири мэхээр озэки Тэрүнофүжи давсан юм. Мөн энэ өдөр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, ёкозүна Какүрюү М.Ананд нар барилдаж, 70 дахь ёкозүна Харүмафүжи давснаар башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр түрүү бөх тодорно. Одоогоор 13 даваа, 1 унаатай яваа ёкозүна Харүмафүжигийн хувьд түрүүлэх боломж байна. Тэрээр озэки Кисэносатотой барилдах бөгөөд түүнийг давсан тохиолдолд Хакүхогийн барилдаанаас үл хамааран эзэн хааны цомыг хүртэх билээ. 

Монгол бөхчүүд:

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-2
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 13-1
  • Ёкозүна Какүрюү М.Ананд 8-6
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-6
  • Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 6-8
  • Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 9-5
  • Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-7
  • Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 3-11

Өнөөдрийн барилдааны тэргүүн бөхчүүдийн оноолтыг хүргэе.

  • Ёкозүна Хакүхо/12-2/ – Ёкозүна Какүрюү /8-6/
  • Ёкозүна Харүмафүжи /13-1/ – – озэки Кисэносато /9-5/
  • Озэки Тэрүнофүжи /8-6/ – маэгашира-6 Котоюүки /8-6/
  • Озэки Гоэйдо /7-7/ –  сэкивакэ Точиозан /8-6/ 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж