Чиндаогийн Гранпри өнөөдөр өндөрлөнө

Хуучирсан мэдээ: 2015.11.22-нд нийтлэгдсэн

Чиндаогийн Гранпри өнөөдөр өндөрлөнө

Чиндаогийн Гранпри өнөөдөр өндөрлөнө

Хятадын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тус тэмцээнд 59 орны 375 (эрэгтэй 236, эмэгтэй 139) жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 19 тамирчин оролцож байна.

Эхний хоёр өдрийн дараа манай тамирчид 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, шагналт VII байр эзэлсэн амжилтаар Япон, Азарбайжан улсын ард гуравдугаар байрт бичигдэж буй.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нарын таван бөх зодоглоно.

Алтан медаль:

  • Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа

Мөнгөн медаль

  • Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг
  • Эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг

Хүрэл медаль:

  • Эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаяр
  • Эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон

Шагналт VII байр:

  • Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн
  • Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг.

Энэхүү тэмцээнээр Зүүн Азид болдог цуврал тэмцээн эхэлж байгаа юм. Тодруулбал, Чиндаогийн гранпригийн дараа Чэжүгийн тэмцээн манай тамирчдыг хүлээж байна. Харин Монголын жүдочдын оролцох энэ оны сүүлчийн тэмцээн нь 12 дугаар сарын 2-нд болох Токиогийн “Их дуулга” юм. Дээрх гурван тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргах бөгөөд энэ нь ирэх оны нэгдүгээр сард буурал тивд болох цуврал тэмцээний дараа өөрчлөгдөнө.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж