Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2015.11.22-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр/11.22/ ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2015 оны 11 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 21-26 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус,  баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2015 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27 -ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

   23, 25-нд баруун болон зүүн зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25, 26-нд зарим газраар, бусад хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж