Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё маргааш өндөрлөнө. Фүкока хотын спорт цогцолборт болж буй башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нар 12 даваа, 1 унаатай тэргүүлж байна. Тэдний араас хоёр бөх 11 даваатай удаалж буй.
Монгол бөхчүүд:
- Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-1
- Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 12-1
- Ёкозүна Какүрюү М.Ананд 8-5
- Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-6
- Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 5-8
- Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 8-5
- Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-7
- Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 3-10
Башёгийн 14 дэх өдрийн тэргүүн бөхчүүдийн оноолт:
- Ёкозүна Хакүхо/12-1/ – озэки Тэрүнофүжи /7-6/
- Ёкозүна Харүмафүжи /12-1/ – ёкозүна Какүрюү /8-5/
- Озэки Котошёогикү /8-5/ – озэки Кисэносато /8-5/
- Озэки Гоэйдо /7-6/ – комүсүби Ёшиказэ /7-6/
Ч.БОЛОР