Иорданий ван сайд нарыг томилох эрхээсээ татгалзана

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Иорданий ван сайд нарыг томилох эрхээсээ татгалзана

Иорданий ван II Абдалла  тус оронд шинэчлэлтүүдийг явуулахаар амласны нэг нь Засгийн газрыг бүрдүүлэх асуудал боллоо. “Аль-Жазира” мэдээлснээр хаан энэ сарын 12-ны өдөр өөрийн захиргааны 12 жилийн ойгоор телевизээр ард түмэндээ хандахдаа энэ тухай мэдээлсэн байв.

Хаантны хэлснээр, ирээдүйд Засгийн газраа сонгуульд ялсан нам нь бүрдүүлж байх гэнэ. Энэ журам одоо тусгай  комиссийн боловсруулж байгаа хуульд заагдах ажээ. Одоо хүчин төгөлдөр хуулиар Засгийн газрын тэргүүн ба сайд нарыг хаантан томилдог ажээ. Мөн II Абдалла эдийн засгийн шинэчлэл хийнэ гэдгээ амлав. CNN сувгийн мэдээгээр тэр нь татварын системд хамааралтай бөгөөд энэ өөрчлөлтийн зорилго нь өрсөлдөөний төвшинг дээшлүүлж, харанга оруулалтын уур амьсгалыг сайжруулах болон залуу хүмүүсийг ажлын байраар хангахад чиглэгдэнэ. Хийгдэх шинэчлэлийг ван зарлахдаа тодорхой хугацааг хэлээгүй бөгөөд “Хэт яарах нь үймээн, эмх замбараагүй байдлыг үүсгэнэ” гэж тэр онцолжээ. 

Ш.МЯГМАР

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж