Ховдчууд спортоор амьсгална

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Ховдчууд спортоор амьсгална

Нийслэл дэх Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спортын наадам”-ын 35-аас дээш насныхны тэмцээн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ жилийн “Спорт 2011” наадам нь насны хувьд оюутан залуучуудын болон 35-аас дээш насныхан гэсэн хоёр ангилалаар болж буй аж.  Ингэснээр, оролцогчдын тоо хоёр дахин нэмэгджээ.

Тамирчид сум сумаараа баг болж гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрөлд өрсөлдөх ажээ. Өнгөрсөн тавдугаар сард болсон оюутан залуучуудын тэмцээн болон энэ удаагийн идэрчүүдийн тэмцээний амжилтын нийлбэрээр Ховд аймгийн спортын шилдэг сумыг шалгаруулан нутгийн зөвлөлийг 500 мянгаас нэг сая төгрөгөөр шагнах бөгөөд нийт шагналын сан есөн сая төгрөг байх аж. Аймгийн нутгийн зөвлөлийн дарга нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм байна.  

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж