Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Ардчилал бидэнд үгээ хэлж, үзэл бодлоо илэр­хийлэх боломж олгосон. Энэ бол ардчиллын гол амин сүнс болсон зарчим гэдэгтэй хүн бүр санал нийлэх нь дамжиггүй. Гэтэл сүүлийн үед үгээ хэлж, үзэл бодлоо хамгаалах эрхийг хэтрүүлэн хэрэглэж байгаа хүмүүс олшрох төлөвтэй болчихоод байна шүү. Зарим нөхөд төрийн бус байгууллага бай­гуулах мода дэлгэрүүлээд амжсан. Тэр байгууллага нь татвар төлдөггүй, гишүүддээ үйлчлэх нэрийн доор гадны төсөл, хөтөлбөрүүдээс бага­­гүй мөнгө “саадаг” бай­сан. Тэгээд л “Ийм ч мун­даг хүн тодрууллаа” гэж ирээд л өөрсдийгөө дөвийл­гөж өгнө өө, бас. Одоо ч зарим байгууллага нь байж л байна. Үүний дараа хадгаламж зээлийн хоршоо гэдэг бизнесийн компаниуд бий болсон. Гэхдээ энэ үйл явдал эцэстээ хэчнээн хүнийг амьжиргаанаас нь салгасныг мэдэхгүй юм. Үүнийг хууль хяналтынхан ч баталж ча­­даа­гүй байж мэднэ. Үүний дараа хөдөлгөөн байгуулах мода нэг хэсэг хүчээ авсан даа. Хаана л байна, жагсагчид. Эмч, багш, оюутан, цагдаа, эмээ, өвөө гээд л жагсаагүй салбар гэж бараг л байхгүй дээ. Тэд бүгд үгсэн хуйвалдчихсан юм шиг л “Монголын төр, Монголын ядуус” гэсэн зүйл ярьдаг байсан. Одоо ч моданоос гараагүй морь, малтай жагсаж байна. Харин сүүлийн үед нам байгуулах мода дэлгэрлээ. МАХН гэсэн шинэ нам байгуулах гээд л нэг хэсэг хүмүүс зүтгэж байна. Хажуугаар нь Иргэний зориг-Ногоон нам гэж нэг шинэ нам байгуулагдсан хэрнээ бүртгүүлж ч чадахгүй байж байна. Гэтэл өчигдөр нэг нөхөр бас л нам байгуулах тухайгаа албан ёсоор мэ­дэгдлээ. Хоёр сая гаруйхан хүн дотор хэчнээн ч нам байж болно л доо. Гэхдээ бас аливаа асуудалд хэмжээ хязгаар гэж байдаг даа. Эсвэл нам байгуулахаар л бүх асуудал нь шийдэгдчихдэг юм болов уу.

Б.ЭНХМӨНХ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж