Фолклэнд арлуудын ойролцоо далайд хөвж явсан Францын “Le Boreal” гатлага онгоцон дээр пүрэв гаригт /XI.19/ гал гарсан байна. Усан онгоцонд 347 зорчигч, хөлгийн багийнхны хамт зорчиж явсан аж.
Их Британийн тал армийн нисдэг тэрэгний тусламжтайгаар гал гарсан хөлөг онгоцноос зорчигчид болон багийнхныг эсэн мэнд аварсан байна. Зорчигчдыг Фолклэнд арал дахь Их Британийн баазад хүргэж, хүнс, хувцас, эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Францын “Ponant” компанийн гатлага онгоц Өмнөд Жоржиаг чиглэн хөвж явсан байна. Галын шалтгаан техникийн доголдлоос үүсжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE