Цэвэрлэгээ хийж байсан ажилчин төмөр унагаажээ

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Цэвэрлэгээ хийж байсан ажилчин төмөр унагаажээ

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Төв номын сангийн урд замын хажуугийн барилга дээрээс төмөр унаж “Тoyota chaser автомашины урд хамарт зоогдсон. Өчигдөр болсон энэхүү үйл явдалтай холбож “Дахиад л нөгөө барилгачид” гэж таамаглаж байсан. Тэгвэл өнөөдөр шалтгаан нөхцөл нь тодорхой болжээ.

“Саруул цамхаг” гэх 16 давхар барилгын 15 давхраас тус барилгын гүйцэтгэгч компаний туслах ажилчин цэвэрлэгээ хийх үедээ труба төмөр алдаж унагаасан байна. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж