ШӨХТГ хуулийн байгууллагад хандана

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

ШӨХТГ хуулийн байгууллагад хандана

ШӨХТГ-аас өнөөдөр хэвлэлийн мэдээлэл хийж, орон сууцны конторууд иргэдээс хууль бус хөлс авч байгаа талаар хийсэн шалгалтын дүнгээ танилцууллаа.

Шалгалтаар орон сууцны нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлж байгаа “Тэлмүүн од”, “Богд асар”, “Бадамлах нар”, “Батбаян дулаан”, “Тунамал өргөө” компаниуд хэрэглэгчдээс хууль бусаар хураамж авч байсан нь тогтоогдсон байна. Дээрх компаниуд нь хэрэглэгчидтэй тохиролцохгүйгээр Эрчим хүчний тухай хуулийг болон Хэрэглэгчийн эрх ашгийн тухай хуулийг зөрчсөн тул 1.210.000 төгрөгийн хохирлоо барагдуулахыг ШӨХТГ-аас шаардсан байна. Гэтэл зарим компаниуд шаардлага биелүүлэхгүй байгаа тул хуулийн байгуулагад хандахаар болжээ.

Б.ЗОЛОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж