Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 10.30 цагийн орчимд эхэллээ.

Хуралдааны эхэнд Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн дүрэм, конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн аж.

Монгол Улс 1964 онд Олон улсын цахилгаан холбооны байгууллагад гишүүнээр элссэнээс хойш хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцох замаар мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх. Хүний нөөцийг чадавхижуулах, бодлого, зохицуулалтын чиглэлээр туршлага судлах, интернэт, хөдөөгийн холбоо, мэдээллийн төв байгуулах, алсын зайн сургалт, эмчилгээ, үнэ тариф,  харилцаа холбооны технологийн туршилтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зэргээр өөрсдийн үйл ажиллагаагаа уялдуулан ажилласаар ирсэн байна.

Одоо Монгол Улсын их хурлаар ОУЦХБ-ын нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн дүрэм болон Конвенцийг соёрхон батлуулах шаардлагатай аж.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж