Толгойны өвчин, тэр дундаа толгой таллаж өвддөг өвчинтэй шууд холбоотой гурван төрлийн генийг эрдэмтэд олж тогтоолоо. Эдний аль нэг нь л эцэг эхээс удамшигдан үлдсэн байвал уг өвчин 10-15 хувиар илүү эрсдэлтэй болдог гэнэ. Өөрөөр хэлбэл жирийн ханиад хүрсэн үед толгой нь бусад хүнийхээс илүү их зовиуртайгаар өвдөнө гэсэн үг.
Мэдрэлийн эсүүдийн хямралаас үүдэн толгой өвддөг. 23 мянган эмэгтэйд хийсэн туршилтын дүнд толгой таллаж өвдөх өвчин болоод дээрх гурван төрлийн генийн хоорондох холбоог тогтоосон байна. Туршилтад оролцсон эмэгтэйчүүдийн 5000 нь толгойны өвчинд байнга зовиурладаг хүмүүс ажээ. Харвардын их сургуулийн дээрх нээлтийг мэргэжилтнүүд туйлын ач холбогдолтой хэмээн үзэж байна.