-Урьдчилсан шатны хэсгийн тоглолтоос БНХАУ, Тайваны багууд шалгарч ирэх онд Узбекистанд болох тивийн аваргад өрсөлдөх эрхийг авлаа-
“Узбекистан 2016” Азийн xөлбөмбөгийн xолбооны футзалны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “А” хэсгийн тоглолтууд манай улсад энэ сарын 14-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болж өндөрлөлөө.
Энэ удаагийн урьдчилсан шатанд таван улс өрсөлдсөнөөс БНХАУ, Тайваны багууд хэсгээсээ шалгарч, ирэх онд Узбекистанд болох тивийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа.
Манай улсын шигшээ баг өчигдөр Тайваны багтай сүүлийн тоглолтоо хийж, 3:5-аар хожигдсон юм.
- Монгол – ХонКонг 8:3
- Монгол – БНСУ 3:7
- Монгол – БНХАУ 1:4
- Монгол – Тайвань 3:5
Хүснэгтийг БНХАУ, Тайваны багууд тэргүүлэв.
- БНХАУ 10 оноо (3 хожил, 1 тэнцээ)
- Тайвань 9 оноо (3 хожил, 1 хожигдол)
- БНСУ 7 оноо (2 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
- Монгол 3 оноо (1 хожил, 3 хожигдол)
- ХонКонг 0 оноо (нэг ч хожил аваагүй)
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Б.БАТМӨНХ