Уоррен Баффетийн хувьд энэ жил азгүйд тооцогдож байна. Хувьцааны зах зээл дэх хамгийн амжилт муутай үе гэж хэлж болно. Хэрэв өмнө нь алдартай хөрөнгө оруулагчийг амжилт үргэлж ивээж байсан бол энэ жил аз түүнийг орхижээ хэмээн CNBC бичжээ.
Баффетийн Berkshire Hathaway компанийн хувьцаа оны эхнээс 11 хувиа алдсан бол S&P 500 индексийн уналт 10 хувьтай байна. Хөрөнгийн зах зээлд аливаа үнэт цаас, хувьцаа унаж , сэргэж л байдаг. Гэв энэ удаа хувьцааны ханш нь үргэжилэн унаж байна.
Зах зээлийн өсөлт хурдсахад сангийн хувьцаа цэцэглэж, зах зээлт уналт нүүрлэхэд сангийн хөрөнгө оруулалт дажгүй байлаа. Тэр хандлага нь Баффетийн “бусад нь ховдоглож байхад айж бай, бусад нь айж байхад ховдогло” гэсэн Баффетийн зарчмыг харуулж байсан.
CNBC
Энэ жилд S&P 500 зах зээл оны эхнийхээс дөнгөж 0,4 хувийн уналтыг харуулж байна. Хэрэв үлдсан сар хагасын дотор индекс нь хасах үзүүлэлтийг харуулбал, тэр нь Berkshire сангийн хувьцаа унаж буй зах зээлээс муу арилжаатай байсан 1990 оноос хойш хамгийн доод төвшиг харуулах юм.
Ингэхэд хамгийн муу жил нь түүний хувьд 1990 он болсон гэж хэлж болно. Тэр үед Berkshire сангийн хувьцаа 20 хувиар унасан байв. Харин эсрэгээр өргөн хэрэглээний зах зээлийн индекс нөгөө 20 хувиар өссөн байлаа.
Хамгийн хачирхалтай нь хөрөнгө оруулагчийн портфель түүхий эдийн үнийн уналтаас дундарсан юм. Berkshire сан нь нефть, нүүрс зөөдөг төмөр замын тээвэрлэгчдийн хувьцаатай байсан юм. Түүхий эдийн үнэ унаснаас тээвэрлэгчдийн хувьцаа бас унажээ.
Гэхдээ түүний энэхүү азгүйтэл энэ жилийн сүүлчээр ямар хохиролтой гарахыг мэдэхгүй. Гэсэн хэдий ч ноён Баффетийн амжилтыг энэ бүхэн балруулдаж чадахгүй юм.
Өнгөрсөн оны сүүлчээр Уоррен Баффетийн хэлсэн мөнгөө 2015 онд яах тухай түүний таван зөвөлгөөг санацгаая.
1. Вitcoin-оос зай барь
Баффет технологид дургүй гэхээр энд гайхах зүйлгүй. Тэрбээр өөрийн мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулдаггүй. Тэрээр технологийн секторуудыг мэдэхгүй.
Гэхдээ технологид дургүй гэдэгт бүх зүйл нь байгаа биш. Хэрэг явдал нь bitcoin валют үнэ цэнэгүй виртуаль мөнгө учраас хөрөнгө оруулах зүйл биш гэж тэр үздэг.
"Түүнээс холхон байж үз. …Мөнгө хөрвүүлэх энэ арга нь мөнгө шилжүүлэх үр дүнтэй эд л дээ. Та түүнийг далдуур хийж болох юм. Чек ч гэсэн мөнгө шилжүүлэх арга. Түүний тусламжтайгаар та мөнгө шилжүүллээ гээд тэр үнэлгээтэй болох уу? Банкуудын шилжүүлэг гэж байна. Вitcoin үүнийг хийх үр дүнтэй арга гэж найдаж сууна. Гэхдээ та түүнийг өөр аргуудаар хийж болно шүү дээ. Тэр дотоодын ямар нэгэн үнэ цэнэтэй гэдэг санаа нь надад зугаатай санагддаг юм”.
2. Санхүүгийн тайланг уншиж сур
"Нягтлан бодохын курст суралц. Нягтлан бодох нь бизнесийн хэл юм. …Жилийн дотор та мэдлэгтэй болно, санхүүгийн тайланг амархан уншдаг болно. Тусгай нэгэн хэл шиг түүнийг ойлгодог болно. Гадаад хэлийг ойлгоод ирэх нь туршлагыг дагалддаг. Эхлээд та түүнийг судлаад дараа нь тэр нь зөв болдог юм”.
3. Хурдан баяжих талаар биш харин эдийн засагт анхаарлаа төвлөрүүл
“Хүмүүс хэмнэх зуршилд суралцахгүй байгааг би том алдаа гэж тооцно. Учир нь эдийн засаг бол дадал зуршил юм. Хурдан баяжих боломжийн хувьд гэвэл, удаанаар бага зэргээр ашиг олох нь хангалттай энгийн зүйл юм. Харин хурдан баяжих нь тийм ч амар биш”.
4. Хувьцааны үнэ унавал худалдаад ав, харин битгий худалд
Энэ бол зах зээл ба Баффетийн хөрөнгийн хувьд энгийн биш жил болж байна Тэрээр аравдугаар сард хэдхэн өдрийн дотор хоёр тэрбум доллараар хохирсон юм. Гэтэл Баффет тайван байж дараалсан ярилцлага өгөхдөө тэр яагаад зах зээл унахад дуртай байгаагаа тайлбарлаж ирэв.
“Зах зээл унаж байхад бид худалдан авах дуртай. Зах зээл хэдий чинээ их унана би төдий чинээ их худалдан авах дуртай. …Зах зээлтэй юу болохыг би урьдчилан хэлж мэдэхгүй. Харин бол дараа нь урт хугацаагаар эзэмшихийн тулд яаж ухаалаг хөрөнгө оруулалт хийхээ би мэднэ”.
5. Өөрийгөө шинжээч гэхээс татгалз
"Та мэддэг зүйлдээ хөрөнгө оруулахгүй байгаа бол тэр нь мөрийтэй тоглоом гэсэн үг” хэмээн Баффет өнгөрсөн онд CNBC телевизээр ярьсан юм.
Тэр өөрөө энэ зөвөлгөөгөө бараг л барьж явдаг бөгөөд хэзээ ч технологи, алт, нисэхэд хөрөнгө оруулж байсангүй. Тэрээр 2001 онд хөрөнгө оруулагж нартаа бичдэг уламжлалт захидалдаа ингэж бичсэн юм.
“Хөрөнгө оруулалтаас ашиг аван таашаалахын тулд та заавал шинжээч байх албагүй. Хэрэв та шинжээч биш бол, үйлчилж болох тодорхой чиглэлийг барих хэрэгтэйг хүлээн зөвшөөр. Энгийн сэтгэж, үйл явдлыг хурдлуулах гэсний хэрэггүй. Хэрэв танд хурдан орлого амлаад байвал шууд л “Үгүй” гэж хариулаарай”.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР