Парисын аллагыг зохион байгуулагчийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Парисын аллагыг зохион байгуулагчийг хөнөөжээ

Абдельхамид Абауд

Фото: AFP / East News

 

Парис дахь террорыг зохион байгуулагч Абдельхамид Абауд (Abdelhamid Abaaoud) алагдсан тухай Францын нийслэлийн прокурор Франсуа Моленс мэдэгдсэнийг Reuters дамжуулав.

 

Арваннэгдүгээр сарын 18-нд Парисын Сен-Дени дагуул хотод явуулсан цагдаагийн тусгай ажиллагааны үеэр түүнийг устгажээ. “Абдельхамид Абаудыг албан ёсоор таньсан байгаа. Сумаар сийчигдсэн цогцос түүнийх” хэмээн Моленсийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Цагдаагийн ажиллагааны үеэр хэргийн сэжигтэн долоон хүнийг барьсан байна. Түүнтэй хамт байсан  Абаудын үеэл дүү эмэгтэй өөрийгөө   дайралтын үеэр дэлбэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж