-Франц, Орос, АНУ нийлж байж Исламын улсыг устгахыг Олланд хүсч байна-
Орос, Америкийн оролцоотой өргөн эвсэл “Исламын улс, ИУ” гэх террорист байгууллагад шийдвэрлэх цохилтыг өгч чадна гэж Францын ерөнхийлөгч Франсуа Олланд лхагва гаригт мэдэгджээ. Тэрбээр “Дараагийн Мягмар гаригт би Вашингтонд, пүрэв гаригт Москвад очин Барак Обама, Владимир Путин хоёртой хамтын ажиллагаагаа зохицуулах талаар, зорилгодоо ойрын хугацаанд хүрэх талаар ярилцана. Бид шийдвэрлэх цохилтыг хийх өргөн эвслийг байгуулж чадна.” гэсэн байна.
Энэ цагаар Франц Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаанд оролцож эхэлсэн байгаа. Хоёр өдрийн дотор Францын нисэх хүчний онгоцнууд хоёр удаа агаарын довтолгооныг Эр-Ракка дахь Ислам улсын дайчдын байрлалд хийлээ. Тулон хотоос Сирийн эргийн зүг “Шарль де Голль” нэртэй онгоц тээгч хөлөг хөдөллөө.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР