Дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж байгаа Т.Цогт, Г.Маралмаа нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Яг одоо Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд тэдний гомдлыг хэлэлцэж байна.
Сануулахад, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91,2,11, 91,2,12, 91,2,15, 100,1 гэх зүйл ангиар буруутган анхан шатны шүүхээс 24 жилийн ял оноосон билээ. Харин тэд энэ шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Б.ЗАЯА