Жүжигчин Х.Баатархүү дуулж чаддаггүй

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Жүжигчин Х.Баатархүү дуулж чаддаггүй

Хошин урлагийн жүжигчин Х.Баатархүү “Х-Түц” хамтлагаас гараад багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Помогите нам” уран сайхны кинонд гол дүр бүтээгээд байгаа юм. Сонирхуулахад, жүжигчин Х.Баатархүү өнгөрсөн бямба гаригт “SBN” телевизээр гарсан “DOZ” энтертайнментаас бэлтгэн хүргэдэг “Funny Music” нэвтрүүлэгт бусад уран бүтээлчдийн хамт оролцов. Жүжигчин Амбий, н.Ганцэцэг, н.Сэлэнгэ, Х.Баатархүү нарт “Гала” хамтлагийн “Хөвгүүн” дууг дуулах үүрэг оногдсон юм. Харамсалтай нь, жүжигчин Х.Баатархүүгээс болж багийнхан нь олон удаа шийтгүүлэв. Угийн сөөнгө хоолойтой түүнд турьхан охидын дуулдаг “Хөвгүүн” дуу хүндрэлтэй байсан уу, ямартай ч жүжигчин Х.Баатархүү дуунд маруухан гэдгээс үзэгчдээс нуусангүй.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж