Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ өдрийн чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эдийн засгийн нөхцөл байдал хэрээс хэтэрлээ. Ард түмэн туйлдаж гүйцлээ. Гэтэл чуулганаар хэлэлцэх асуудал нь ялтан шилжүүлэх, нийгмийн халамж гэсэн асуудал байна” гэвэл хурлыг даргалж буй УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж микрофоныг нь хааж, үг нь тасалдлаа.

Үүний дараа Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн С.Бямбацогтыг чөлөөлж, Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд багтаалаа.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж