Энэ сарын 13-ны өдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн "Төмөр нар" Монголын уран сайхны кино хамгийн олон үзэгчтэй киногоор тодроод байна.
Киноны зохиолч Ж.Буянтөгс хэлэхдээ "Хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулахыг зорьсон. Хүүхэд хэрхэн төлөвшихөөс ямар хүн болохийн эхлэл тавигддаг. Өнөөөдрийн үйлдэл маргаашийн дадал болдог. Тэгэхээр ээж аав, томчууд хүүхдийнхээ хүмүүжилд багаас нь анхаарч зөв жолоодох ёстойг ойлгуулахыг зорьсон юм." гэлээ.
Түүнчлэн уг кино Монголд анх удаа насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн амьдралыг харуулсан кино болж байгаагаараа онцлог аж.
"Төмөр нар" уран сайхны "Тэнгис" кино театрын дэлгэцнээ гараад эхэлсэн бөгөөд бусад кино театруудаар тун удахгүй гарч эхлэх юм байна.
Нэмж хэлэхэд энэхүү кинонд ерөнхий найруулагчаар Лодойдамбын Ганэрдэнэ, Зохиолч продюсер Жанцмаагийн Буянтөгс, Продюсер Пүрэвсүхийн Бэрхээдэй, Продюсер Санжаабээрэнгийн Орхонтуул нарын баг хамт олон ажиллажээ.
Зохиолч Ж.Буянтөгс нь өмнө нь "Ахлах сургууль" кино зохиол бичиж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.
Ч.БОЛ