Олон арван хүнийг хэрцгийгээр хороож буй бичлэгийг цацаж, дэлхий нийтийг цочирдуулсан Исламын улсыг /ISIS/ -ийг АНУ болон барууны улсууд дайсан гэж зарласан.
Давагдашгүй холбоотон Их Британийн дэмжлэгтэйгээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Исламын улс бүлэглэлийн дайчдыг хяналтандаа авсан гэх Иракийн нутаг дэвсгэр рүү дараалан бөмбөгдөгч онгоц илгээх тушаал өгсөн юм. ОХУ ч мөн Сири, Иракийн засгийн газартай хамтран Исламын улс бүлэглэлийн эсрэг компанит ажилд нэгдсэн билээ. Гэвч энэ бүх халдлага, дайралт, бөмбөгдөлтийн тухай мэдээнд огт дурьддаггүй зүйл нь В.Путин Сири, Иракт цэрэг зэвсэг нийлүүлж, АНУ-тай сөргөлдөж буй хэрэг билээ. Учир нь Исламын улсыг турхирч байгаа этгээдүүдийн ард АНУ-ын тагнуул, тусгай албад байгаа бөгөөд Саудын Араб, Катар, Турк, Израиль болон Йордан тэднийг санхүүжүүлэн чек бичиж өгдөг гэсэн таамгийг Оттавагийн Их сургуулийн профессор, эдийн засагч Мишел Чосудовский гаргажээ.
Исламын Улсын дайчид гэдэг нь үнэн хэрэгтээ барууны холбоотнуудын бэлтгэсэн цэргүүд бөгөөд АНУ Ислам улсыг дайснаа хэмээн зарласан ч цаагуураа тэднийг хамгаалж байгаа аж. Харин Ислам улсын дайчид АНУ, НАТО-ийн терроризмын эсрэг мандатын дор үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүний үзэж буйгаар Исламын Улсын дайчид гэдэг нь үнэн хэрэгтээ барууны холбоотнуудын бэлтгэсэн цэргүүд бөгөөд АНУ Ислам улсыг дайснаа хэмээн зарласан ч цаагуураа тэднийг хамгаалж байгаа аж. Харин Ислам улсын дайчид АНУ, НАТО-ийн терроризмын эсрэг мандатын дор үйл ажиллагаагаа явуулж байна. Мишел Чосудовскийн үзэж буйгаар Ислам улс бүлэглэлийг АНУ-ын тагнуулын агентлаг, Их Британийн MI6, Израйлийн Моссад, Пакистаны ISI, Саудын Арабын Тагнуулын ерөнхий газрын тусгай бэлтгэгдсэн дайчдаас бүрдүүлсэн байна.
Мөн Лондоны “Daily Express”-ийн бичсэнээр Исламын улс бүлэглэлийн гол санхүүжилт нь Катар, Саудын Араб, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Персийн булангийн баян орнуудаас ирдэг аж. Харин тэрхүү санхүүжилт Сирийн босогчдыг ивээн тэтгэхэд зориулагддаг ажээ. Ойрхи Дорнодын хурцадмал асуудлаар бараг сүүлийн 40-өөд жил бичиж буй сэтгүүлч Роберт Фиск саяхан Торонто хотод болсон лекцийнхээ үеэр Ойрхи Дорнодод үнэхээр юу болоод буйг одоо хүртэл ойлгож чадаагүй гэжээ. Харин Фискийн итгэлтэй байгаа ганц зүйл бол Саудын Арабын суннитийн шашинт элит угсааныхан болон Кувейтийн олигархиудын хувьд Ислам улс бүлэглэл гол зэвсэг болж хувираад байгаа юм.
Мишел Чосудовскийн үзэж буйгаар терроризмын эсрэг тэмцэл нь үнэн хэрэгтээ Осама Бин Ладен гэгч нэгэн үл үзэгдэгч дээр бий болгосон зохиомол зүйл бөгөөд үүнд АНУ-ын Тагнуулын аппарат нэг жилийн хугацаанд 40 тэрбум ам.доллар зарцуулсан аж. Терроризмын эсрэг зарласан дайн гээч нь үнэн хэрэгтээ эрх мэдэл, ноёрхлын төлөөх дайн байв. Харин глобалчлал нь Дэлхийн шинэ дэг журам тогтоохын төлөөх сүүлчийн марш гэлтэй.
Н.ЭНХ