Анагаахын судлаачдын бүтээлийг дэлхийд гаргана

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Анагаахын судлаачдын бүтээлийг дэлхийд гаргана

Монголын судлаачдын бүтээлийг дэлхийд таниулах үүднээс Анагаахын шинжлэх ухааны Төв Азийн сэтгүүлийн нээлтийг өнөөдөр хийжээ. Энэ нь Монголын анагаах ухааны салбарынхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн анхны сэтгүүл юм байна.

Энэ сэтгүүл нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах, эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон улсад гаргах, Төв Азийн бусад орны эрдэмтдэд олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэх боломж олгох зорилготой аж. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал С.Мөнхбаярлах “Монголын судлаачдын ур чадвар олон улсын түвшинд хүрсэн. Тиймээс тэдний бүтээлийг олон улсад гаргах нөхцөл бүрдсэн гэсэн үг. Энэ удаагийн сэтгүүл нь энэ ажилд томоохон түлхэц болсон, ач холбогдолтой үйл явдал” хэмээн онцолсон юм.

Уг сэтгүүлд өнгөрсөн гуравдугаар сараас наймдугаар сарын хооронд Монгол болон гадаад орны шинжлэх ухааны өгүүллэгүүдийг онлайн бүртгэлийн системээр авч, 10 өгүүллэгийг хэвлүүлжээ. Гол нь сэтгүүлд орсон бүтээлийг олон улсын нэртэй профессорууд редакторлаж, засварладаг юм байна. Энэ удаагийн дугаарыг АНУ-ын профессор редакторлажээ. Дараагийн дугаарыг тав, 11 дүгээр сард гаргах аж.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж