Хооллож буй учраас бие организм бохирддог

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Хооллож буй учраас бие организм бохирддог

Хооллож буй учраас бие организм бохирддог

Шинэ жил дөхөөд ирэхээр хүүхнүүдийн толгойд гоёлын даашинз, турах бодол л эргэлдэж эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Гоёлын даашинз бол яах вэ, мөнгө нь байхад ямар ч өнгө, загвартайг олоод авчихна. Харин турах хүсэл тийм ч хурдан шийдэгдчихдэггүй. Үүн дээр дөрөөлж тураах эм, кофе, наалт, тос, цайны бизнесүүд цэцэглэж эхэлдэг. Ингэхдээ ходоодоо хордуулахгүй, туршилтын туулай болохгүйгээр өөрийг чинь гутааж буй харвин, өөхнөөсөө хэрхэн салах вэ?

Энэ асуудлыг тань хөнгөвчлөх үүднээс АНУ-ын хамгийн сүүлийн үеийн загвар бүхий, бүдүүн гэдсийг бүтнээр нь цэвэрлэх тоног төхөөрөмжийг Монголд анхлан оруулж ирсэн “АНЖЕЛ” эмнэлгийн дотрын нарийн мэргэжлийн эмч Ц.Сэр-Одтой энэ талаар ярилцлаа.

-Шинэ жил дөхөөд охид бүсгүйчүүд маань турахын тулд янз бүрийн арга хэрэглээд эхэлжээ. Турах гэж байгаа хүмүүс бүдүүн гэдэсний аппаратад ордог гэх юм. Тураадаг гэсэн үг үү?

-Манай аппаратад ороод шууд турна гэсэн үг биш л дээ. Турахад хүний хэрэглэж байгаа шингэний хэмжээ маш чухал байдаг. Бүдүүн гэдэсний өөрийнх нь үндсэн үүрэг нь ус, эрдэс бодис, витаминуудыг өөртөө шимэгдүүлэх байдаг. Ус ямар ид шидтэй вэ гэвэл өөхийг задалж өгдөг. Бүдүүн гэдсийг цэвэрлэснээрээ хүний биед шингэж байгаа усны шингэцийг сайжруулж өгдөг. Ингэснээр турах процесс илүү хурдан явагддаг. Турах гэж байгаа бол бүдүүн гэдсээ цэвэрлээд дараа нь усаа ууж, хоолныхоо дэглэмийг барих юм бол цэвэрлэхгүй байснаасаа үр дүн илүү байдаг. Тийм учраас турах гэж байгаа хоолны дэглэм сахидаг хүмүүс эхлээд манайхаар бүдүүн гэдсээ цэвэрлүүлдэг. Төрөл бүрийн эм, цай, бэлдмэл уухаас залхсан эсвэл үр дүнгээ өгдөггүй бол эргэлзэх зүйлгүй бүдүүн гэдэсний цэвэрлэгээг сонгоод үзээрэй. Байнгын өтгөн хатдаг, нүүрээр тууралт гардаг хүмүүст илүүтэйгээр бүдүүн гэдэсний усан цэвэрлэгээ нөлөөлдөг.

-Танайхаар ихэвчлэн ямар шалтгаанаар хүмүүс үйлчлүүлж байна вэ?

-Манайд зургаан чиглэлээр хүмүүс эмчилгээнд орж байгаа. Нэгдүгээрт, өтгөн хаталттай хүмүүс өтгөнөө удаан хугацаанд гаргаж чадахгүй байгаа хүмүүс янз бүрийн өтгөн гаргах цай, бэлдмэл уугаад дийлэхээ больсон, хоёрдугаарт, турах гэж байгаа хүмүүс тураах хоолны дэглэм барьж дасгал хөдөлгөөн хийх гэж байгаа, гуравдугаарт, хордлого тайлах зорилгоор янз бүрийн эмчилгээ хийлгэсний дараа, дөрөвдүгээрт, харшилтай хүмүүс өтгөн хаталтаас үүдэлтэй харшилд өртсөн, тавдугаарт, гоо сайхан талаасаа гоо сайхан дотроосоо гэдэг шүү дээ эмчилгээнд орж байна. Зургаадугаарт, бүдүүн гэдэс дурандуулахын өмнө манайхаар үйлчлүүлдэг. Бүдүүн гэдэс дурандуулахын өмнө гэдэс цэвэрлэх эм уулгадаг. Тэгвэл бүдүүн гэдэс цэвэрлэх эмийг ууж амжаагүй, тэр зүйлийн амтанд нь дургүй хүмүүс манайд нэг цэвэрлүүлчихээд бүдүүн гэдсээ дурандуулдаг.

-Танай бүдүүн гэдэсний усан эмчилгээ хийдэг аппаратны онцлог, давуу тал нь юу вэ?

-Америк технологийн аппаратыг Монголд анх удаа манайх оруулж ирэн ард иргэддээ үйлчилгээ үзүүлж байна. 30 литр цэвэршүүлсэн усаар бүдүүн гэдсийг бүрэн цэвэрлэдэг. Ус нь чулуун шүүлтүүр, нүүрсэн шүүлтүүр, хэт ягаан туяагаар дамжин шүүгдэж, халдваргүйжүүлэгдээд хүний бие рүү ордог. Орохдоо нэг удаагийн ариутгасан хэрэглүүр хэрэглэдэг. Мөн даралт болон температурын тохируулгатай учир бүдүүн гэдсэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй.

-Ер нь бүдүүн гэдсийг заавал цэвэрлэх ёстой юу?

-Бүдүүн гэдсийг заавал цэвэрлэж байх ёстой л доо. Бүдүүн гэдэс угаасаа л өтгөн агуулах үүрэгтэй шүү дээ, Урьд нь бидний амьдралын хэв маяг нүүдлийн байсан учраас хөдөлгөөн ихтэй байлаа. Хүмүүс малаа маллаад, хонь малынхаа хойноос гүйгээд л хөдөлгөөн ихтэй байдаг байж. Гэтэл одоо үед хүний хөдөлгөөн багасаж машин унаж, байнгын ширээний ард суудаг, гэр рүүгээ орохдоо хүртэл шатаар алхахгүй лифтээр явж механик хөдөлгөөн хийх нь эрс багассан. Мөн бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь эрүүл биш болсон байна. Өмнө нь цагаан идээгээ түлхүү хэрэглэж, эрүүл хоол хүнс хэрэглэдэг байсан бол одоо үед гарал үүсэл нь тодорхой бус олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг болчихсон. Маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн бий болсонтой холбоотойгоор бүдүүн гэдэсний бохирдол ихсэж өтгөн хаталттай хүний тоо нэмэгдсэн. Ер нь бол ДЭМБ-ын тодорхойлсноор өтгөн хаталт гэдэг бол хөдөлгөөн дутагдлаас үүсэх соёл иргэншлийн өвчин гэж тодорхойлсон байдаг. Өтгөн хаталттай холбоотойгоор дотрын өвчин ихэсч байна. Тухайлбал, бүдүүн нарийн гэдэсний хавдар, таргалалт зэрэг маш их болж байна. Ер нь бүдүүн гэдэсний бохирдол нь бусад өвчин үүсэх суурь болдог. Тиймээс бүдүүн гэдэсний цэвэрлэгээ буюу усан эмчилгээ нь зайлшгүй шаардлагатай болж ирж байгаа юм.

-Өтгөн хаталт гэж юу вэ. Өтгөн нь хатдаг хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Ерөнхийдөө 48 цагаас дээш хугацаанд өтгөн гарахгүй байхыг өтгөн хаталт гэнэ. Өтгөн хатахад хоолны дуршил буурах бөгөөд хэхрүүлж, аманд эвгүй амт амтагдана. Арьсанд өөрчлөлт гарч цонхийж, шар туяа татаж, арьс уян хатан байдлаа алдана. Ядарч сульдах, стресст орох, харшил хууч өвчнүүд сэдрэх зэрэг үр дагаврууд гардаг. Биед хорт бодис ихээр хуримтлагдан, эд эрхтэнг хордуулж биеийн эсэргүүцлийг сулруулдаг. Өтгөн хаталт нь удаан хугацаагаар үргэлжилбэл гэдэсний цүлхэнт өвчин, шамбарам, шулуун гэдэсний урагдалт ба шулуун гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Үүнээс хамгийн аюултай хүндрэл нь бүдүүн гэдэсний хорт хавдар юм. Хавдар нь удаан хугацаанд гэдсэнд өтгөн хатах үеэр хорт бодисуудын нөлөөгөөр үүсдэг гэж үздэг. Өтгөн хаталтын үндсэн шалтгаан нь биед шингэн дутагдах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сулрах, биеийн хөдөлгөөн багасах, ислэгээр баялаг хүнс идэхгүй байх, уураг ихтэй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэх, эмийг замбараагүй хэрэглэх зэрэг байдаг.

-Хүмүүс өтгөн хаталтын эсрэг эмийг их хэрэглэх болсон?

-Өтгөн нь хатаад 3-7, заримдаа 10 хонож байна гээд л эмчид ханддаг. Өтгөн хаталтын эсрэг эм нь өөрөө өтгөн хаталтын гол шалтгаан нь болдог. Учир нь энэ төрлийн эмүүдийг тогтмол уувал бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдан, бие махбод эмэнд дасал болдог. Түүнчлэн эм нь элгээр дамжин хоргүйждэг, бөөрөөр ялгардаг учир давхар элэг, бөөрөө хордуулах аюултай юм.

-Жирэмсэн үед өтгөн их хатдаг. Төрсний дараа хөхүүл байхдаа орж болох уу?

-Бололгүй яах вэ. Өөрөө төрсөн бол 2 сар, хагалгаагаар төрсөн бол 3 сарын дараа орж болно. Зарим хүмүүс урд нь өтгөн хатдаггүй байж байгаад төрсний дараа үргэлжлээд тогтмол хатдаг болдог, тиймээс төрсний дараа бүдүүн гэдсээ бүтэн цэвэрлэх нь цаашдаа тогтмол хатахаас сэргийлдэг.

-Бүдүүн гэдсийг цэвэрлэснээр ямар ач холбогдолтой вэ? Гол үр дүн нь хэрхэн илэрч байна вэ?

-Хүн болгон хоол идэж байгаа учраас бие организм бохирддог. “Бүдүүн гэдэсний усан эмчилгээ”-ний ач холбогдол нь бүдүүн гэдэснээс эмгэг бактери, мөөгөнцөр, шимэгчийг гадагшлуулан цэвэрлэж, гэдэсний хэвийн бичил орчныг сэргээснээр аарцагны цусан хангамж сайжирч ууц, гуяар өвдөх, хөл чилж ядрах, мөн үе мөч өвдөх зэрэг зовиурыг арилгана. Тэгэхээр заавал өтгөн хатдаг гэхгүй хүн болгон л бүдүүн гэдсээ цэвэрлүүлж байх хэрэгтэй. Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг гэсэн үг байдаг шүү дээ. Тэгэхээр өвдөхөөсөө өмнө эрүүл байх үүднээс бүдүүн гэдэсний усан эмчилгээ хийлгэж байх хэрэгтэй. Гоо сайхан талаасаа арьсыг өнгөлөг, эрүүл болгоно, бие махбодын эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулна. Тухайн агшинд таны бүдүүн гэдсэнд хэдий хэмжээний бохирдол байна төдий хэмжээгээрээ гадагшилдаг.

-Усан эмчилгээний давтамж ямар байх вэ?

-Өтгөн хаталттай, өтгөн хаталтгүй гэдгээс хамаардаг. Өтгөн хаталттай хүн бол 1-2 долоо хоногийн зайтай 2-3 удаа эмчилгээнд ордог. Өтгөн хаталтгүй хүн гурван сард нэг удаа цэвэрлүүлэхэд л өвчин тусахгүй байх боломжтой. Хүний биеийн жин болон хоол хөдөлгөөний дэглэмээс шалтгаалан 2-5 кг өтгөн хүний биед байдаг. Манай 30-40 мин үргэлжлэх цэвэрлэгээгээр гэдэс бүрэн цэвэрлэгддэг.

-Эмчилгээнд орсон хүн ямар дэглэм сахих ёстой вэ?

-Яг аппаратад орсны дараа бие хөнгөрч сайхан болдог. Эмчилгээний дараа 2-3 хоног хоолны дэглэм сахих ёстой. Өөх тосгүй хөнгөн хоол буюу шөлтэй хоол иднэ. Халуун ногоотой, хайрсан, хуурсан тостой хоол идэж, архи болон спиртийн төрлийн ундаа огт хэрэглэж болохгүй. Ус сайн уух ёстой. Бүдүүн гэдэс цэвэрлэгдсэн байгаа учраас архи дарс, өөх тостой хурц хоол нь бүдүүн гэдсийг цочроох аюултай учраас 2-3 хоногтоо эдгээрийг хэрэглэхгүй байх ёстой.

-Бүдүүн гэдсээ цэвэрлүүлэхийн өмнө нь дагаж мөрдөх ёстой дэглэм эсвэл цэвэрлүүлэхийг хориотой өвчин бий юу?

-Аппаратад орохоор ирэхэд урьдчилсан бэлтгэл шаардлагагүй. Зүрхний дутагдалтай, артерын хэт их даралттай хүмүүс, бүдүүн гэдэсний хорт хавдартай, нарийн гэдэсний цооролт, хурц хэлбэрийн шамбарам буюу цагаан мах эргэсэн, хэвлийн эвэрхий, бүдүүн шулуун гэдэсний мэс засалд орсны дараахан буюу шарх нь бүрэн эдгэрээгүй хүмүүс, ямар нэгэн хэвлийн мэс засалд орчихоод шарх нь эдгээгүй хүмүүс, бөөрний дутагдал, элэгний хатуурал буюу цирроз, жирэмсний эхний болон сүүлийн гурван сартай хүмүүс, цөсний чулуутай хүмүүс орж болдоггүй. Гэхдээ цөсний чулууг эход хараад яг ямар хэмжээтэй, цөсний аль талд байрласнаас хамаараад орж болдог.

-Усан эмчилгээ, клизм 2 адилхан уу?

-Клизм нь бүдүүн гэдсийг бүрэн цэвэрлэж чаддаггүй, дөнгөж 15 см л цэвэрлэдэг. Хүний бүдүүн гэдэс 1.5–2 метрийн урттай ба мухраас нь төгсгөл хүртэлх булцуу, түүний хөндийд буй үлдэгдэл өтгөн, шимэгч хорхой, бохирдол гээд бүхнийг сайтар цэвэрлэж байх шаардлагатай. Тэгвэл манай аппарат нь 30 литр ус хэрэглэдэг. 30 литр ус нь бага багаар орж бүдүүн гэдсийг цэвэрлэдэг. Нэг дор их хэмжээгээр орохгүй. Мөн ус нь хүний бие рүү орохдоо гурван дамжлагаар шүүгдэж ордог. Нэгд чулуун шүүлтүүр, хоёрт нүүрсэн шүүлтүүрээр дамжаад гуравт нь хэт ягаан туяагаар бактергүйжүүлээд хүний бие рүү ордог. Нэг удаагийн ариун хэрэглүүр хэрэглэдэг. Аппарат нь даралт болон темпратурын тохируулгатай. Аппаратад орж байхдаа клизм шиг олон удаа 00 руу гүйх шаардлагагүй. Нэг хэвтсэн байрлалаараа хэвтэж байгаад л бүдүүн гэдсээ цэвэрлэчихнэ. Хэвтэж байхдаа өөрөөсөө хэдий хэмжээний бохирдол гарч байгааг хянах боломжтой. Илүү бодитой гэсэн үг л дээ. Эрүүл ахуй болон аюулгүй байдлынхаа үзүүлэлтүүдээрээ Америк, Канад, ISO, Австрали зэрэг улсын эрүүл, аюулгүй байдлын стандартыг хангаж хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм.

-Бүдүүн гэдэсний бүрэн цэвэрлэгээ, усан эмчилгээ хийлгэхэд ямар нэгэн өвдөлт байдаг уу?

-Ямар нэгэн өвдөлт зовиур байхгүй. Хүмүүс аппаратад орно гэхээр айдаг. Манай олонх үйлчлүүлэгч бидний үйлчилгээг хялбар, зовиургүй, биед эвтэйхэн гэдэг ба үйлчилгээний дараа бие хөнгөрч, сэтгэл сэргэж сайхан боллоо гэж сэтгэгдлээ илэрхийлдэг.

-Сүүлийн үед маш олон төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн бий болсон байна. Аливаа бүтээгдэхүүн нь тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгдөг. Тэгвэл бүдүүн гэдэсний усан эмчилгээ нь ганцхан өдөр, ганцхан цагийн дотор бүх бие организмыг цэвэрлэдгээрээ онцлог юм байна?

-Тийм ээ. Таны цаг зав, мөнгийг хэмнэнэ. Бусад зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнээс эмчилгээний үр дүн сайн. Тухайн хүний биед таарах уу үгүй юу гэсэн эргэлзээ байхгүй. Механикаар ус орж бүдүүн гэдсийг бүрэн цэвэрлэнэ.

-Танайхаар үйлчлүүлэхдээ урьдчилж цаг авах уу?

-Тэгэлгүй яах вэ. Манайхаар үйлчлүүлэхдээ урьдчилж цаг авах ёстой байдаг. Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийлгэсэн хүмүүстээ бүтэн биеийн бариа үнэгүй хийж өгч байгааг энэ ялдамд дуулгая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж