Хамтын тэтгэвэрт 9.8 тэрбум шаардагдана

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Хамтын тэтгэвэрт 9.8 тэрбум шаардагдана

Хамтын тэтгэвэрт 9.8 тэрбум шаардагдана

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 100 хувийн дэмжлэгтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Тэтгэврээ тогтоолгосон хоёр буурлын нэг нь нас барсан бол үлдсэнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгодог байх зохицуулалт дээрх хуулийн төсөлд суусан юм. Гэхдээ тогтоолгосон тэтгэврийнх нь 70-80 хүртэл хувийг буцаан олгох уу, яах вэ гэдэг эцэслэгдээгүй. Энэ асуудлыг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, хувь хэмжээг нь тогтоох аж.

Ажлын хэсгийн төвшинд дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ асуудал дээр тодорхой ярилцсаны эцэст хуулийг буцаан үйлчилдэг байхаар зохицуулсан нөхцөлд нийт 9.8 тэрбум төгрөг шаардана гэсэн тооцоо гаргажээ. Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н хэмээн тогтоосон аж.

Харин хууль буцаж үйлчлэх хугацааг нь 2014 оны нэгдүгээр сарын 1 хэмээн тооцжээ. Үүгээр тооцож үзэхэд 9.8 тэрбум төгрөг шаардаж буй юм байна.

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Уг хууль батлагдахыг ахмадууд их хүлээж байгаа. Хуулийн эргэж үйлчлэх хугацааг дахин ярих нь зөв байх. Уг нь бол хуулийн төслийг хоёр жилийн өмнө боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч хэлэлцэхгүй явсаар цаг алдсан” гэсэн тайлбар хийж байлаа.

Үүний дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонх дэмжсэнээр төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Батцогт нар санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үүгээр малчдын тэтгэврээ тогтоолгох насыг 1.2 жилээр тооцох асуудал туссан.

Малчдыг цаг наргүй хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж байна гэж үзэн төсөл санаачлагчид дээрх хуулийн төслийг боловсруулжээ.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж