Тайванийн үндэсний номын сан, зохиолчдын Фэн клуб Монголын яруу найрагчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Тайванийн нэрт яруу найрагч Юы Си-д хурдан удмын морь бэлэглэснээ уламжилж, батламжийг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг гардуулж баяр хүргэжээ. Монгол-Тайванийн яруу найрагчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, уран зохиолын бүхий л төрөлд хамтран ажиллахаар боллоо.
Энэ үеэр хоер орны яруу найрагчдын шүлгийн уншлага болж яруу найрагч А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх, Ч.Дагмидмаа, Б.Сарантуяа нар шүлгээ уншиж сонирхуулсан юм.
Монголын яруу найрагчдын шүлэг,зохиол,хөрөг зураг,уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэж тус үзэсгэлэнд оролцсон О.Содномпил, Г.Мөнхцэцэг, Б.Сарантуяа, Ч.Дагмидмаа нарын бүтээлүүд Тайванийн үндэсний номын санд хадгалагдан үлдлээ.
Яруу найрагч О.Содномпил, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир, М.Уянсүх, Г.Бямбажав, Ч.Дагмидмаа, Б.Сарантуяа, Т.Энххад (Өвөрмонгол Алшаа аймаг) нарын зохиол бүтээл үзэсгэлэнд тавигдаж Тайвань Монголын яруу найрагч сонирхогчид албаны хүмүүс үзэж сонирхлоо.
Энэ үеэр Тайваны нэрт яруу найрагч, зураач монгол гаралтай Ши.Мөрөн хүрэлцэн ирж шүлгээ уншиж халуун дотно яриа дэлгэлээ. Түүнчлэн тэрээр Тайванийн дуурийн театрт монгол найрагчидтай үдшийн зоог барьжээ.
Л.ХАЛИУ