Пол Уолкер өөрөө буруутай гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Пол Уолкер өөрөө буруутай гэв

Германы автомашин үйлдвэрлэгч Порше /Porsche/ компани алдарт жүжигчин Пол Уолкер өөрийгөө үхэлд хүргэсэн хэмээн мэдэгджээ. “Галзуу хурд” /Fast and Furious/ киноны жүжигчин Пол Уолкер 2005 оны “Carrera GT” загварын порше автомашинаар хурдалж яваад осолдож нас барсан юм. Порше компанийн зүгээс Пол Уолкер “Зориуд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн” хэмээжээ. Осол гарах үед Пол Уолкер зорчигчийн суудалд сууж явсан бөгөөд найз Рожер Родас нь автомашиныг жолоодож явсан аж.

Пол Уолкер 2013 оны арваннэгдүгээр сард харамсалтайгаар амиа алдсаны дараа өнгөрсөн есдүгээр сард охин Мидоу нь Порше компанийн эсрэг шүүхэд зарга үүсгэжээ. Ослын дараах цагдаагийн мөрдөн шалгалтаар Пол Уолкер порше автомашинаар цагт 151 км хурдтай давхиж яваад шон мөргөж осолдсон болохыг тодруулжээ.

Харин охиных нь хэлснээр Пол суудлын бүсэнд дарагдаад гацчихсан байсан учир машинаас гарч чадаагүй гэж үзэж байгаа гэнэ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж