Тэсрэх төхөөрөмжийг А321 онгоцны ачааны хэсэгт байрлуулжээ. Бөмбөг бүхий чемодан онгоцыг есөн мянган метрийн өндөр авсны дараа дэлбэрчээ. Дэлбэрэлтийн долгион онгоцыг таслан хуваажээ. Агаарын хөлгийн эх бие сүүл хэсэг агаарт задарсан учир ихээхэн том талбарт цацагдан унажээ.
Тусгай албаныхан дэлбэрэлт гарахад бөмбөг хаана байсныг тогтоожээ. Эх сурвалжийн хэлснээр, тэсрэх төхөөрөмжийг Шарм-эль-Шейхын нисэх буудалд өмнөөс оруулсан нэгэн ажилтан онгоцны сүүл хэсгийн орчим тавьсан байна.
Онгоцны сүүл хэсгийн дороос олдсон таамаглал бүхий нүх ийм дүгнэлтийг хийхэд хүргэжээ. Техникчид түүний үүслийг ердийн шалтгааных гэж тайлбарлаж чадаагүй ба нүх гарсан байдлыг шинжилэхэд бөмбөг дэлбэрсний улмаас үүсэн нүх гэдгийг тогтоожээ.
Арваннэгдүгээр сарын 17-нд ХАА онгоцны сүйрлийн шалтгаан нь алан хядах үйл ажиллагаа үйлдэл гэж дүгнэв. Ерөнхийлөгч Путин гэмт хэрэгтнүүдийг хаана ч байсан олж цээрлүүлэх болно гэж амласан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР