Монгол-БНХАУ-ын тоглолт 20.00 цагаас болно

Хуучирсан мэдээ: 2015.11.18-нд нийтлэгдсэн

Монгол-БНХАУ-ын тоглолт 20.00 цагаас болно

-Өнөөдөр ХонКонг хэсгийн сүүлийн тоглолтоо хийх бол Монгол, БНХАУ-ын багуудын гурав дахь тоглолт юм-

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд маргааш өндөрлөнө. Улаанбаатар хотноо болж буй зүүн бүсэд БНСУ, БНХАУ, Тайвань, ХонКонг, Монгол Улсын багууд өрсөлдөж байгаа билээ. Тэмцээний дөрөв өдөр буюу өнөөдөр Тайвань-ХонКонг, БНХАУ-Монгол багуудын тоглолт болно. Буянт-Ухаа спортын ордонд болж буй уг тэмцээн 17.00, 20.00 цагуудаас эхэлж байна.

Өнөөдөр ХонКонг хэсгийн сүүлийн тоглолтоо хийх бол Монгол, БНХАУ-ын багуудын гурав дахь тоглолт юм. Хүснэгтэд БНСУ 6, БНХАУ 6, Монгол 3, Тайвань 3, ХонКонг 0 оноогоор бичигдэж байна.

Тоглолтын хуваарь ба дүн: (Тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут)

XI.14 (Бямба)

  • 17.00 Тайвань-БНСУ 6:4
  • 20.00 Монгол-Хонконг 8:3 (Н.Цэдэнбал 4, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж)

XI.15 (Ням)

  • 17.00 ХонКонг –БНХАУ 0:5
  • 20.00 Монгол-БНСУ 3:7

XI.16 (Даваа)

  • 17.00 БНХАУ – Тайвань 3:1
  • 20.00 Хонконг –БНСУ 2:7

XI.18 (Лхагва)

  • 17.00 Тайвань – Хонконг 6:5
  • 20.00 БНХАУ- Монгол

XI.19 (Пүрэв)

  • 17.00 БНСУ – БНХАУ
  • 20.00 Монгол-Тайвань тус тус тоглоно.

Хүснэгтийг БНСУ тэргүүлж байна.

  • БНСУ 6 оноо (3 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
  • БНХАУ 6 оноо (2 тоглолт хийснээс 2 хожилтой)
  • Монгол 3 оноо (2 тоглолт хийснээс 1 хожил, 1 хожигдолтой)
  • Тайвань 3 оноо (2 тоглолт хийснээс 1 хожил, 1 хожигдолтой)
  • ХонКонг 0 оноо (3 тоглолт хийснээс нэг ч хожил аваагүй)

Тасалбарын нэг өдрийн үнэ 4000 төгрөг, олон өдрийн тоглолтыг үзэх тасалбар 10,000 төгрөг бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Буянт- Ухаа спортын ордонд худалдаалж байна.

Гэрэл зургийг: Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж