Парисын эмгэнэлд зориулан Like A Prayer дууг Мадонна дуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Парисын эмгэнэлд зориулан Like A Prayer дууг Мадонна дуулжээ

Парист болсон террорын дараа Мадонна Стокгольм хотод тоглолтоо хийсэн юм. Поп од тоглолтоосоо татгалзаагүй харин тайзнаас нулимс асгаруулсан үг хэлээд Like A Prayer гэх алдартай дууга дууллаа.

"Өнөөдрийн концертыг тоглох нь надад маш хүнд байна. Парист  юу болж өнгөрснийг би мартаагүй. Гэхдээ эмгэнэлийн тухай, аллагын тухай үнэлж баршгүй амьдралыг сүйтгэсэн тухай ярих нь надад чухал… Би энд дуулж бүжиглэж, хөгжиж байхад хүмүүс хайртай дотны хүмүүсээ алдсандаа уйлан гашуудаж байгаа нь надад маш хүнд, шаналгаатай байна.

Би концертоо цуцлах тухай бодсон. Гэвч дараа нь “Би эрх чөлөөгөөр ташаал авах явдлаа зогсоохыг яагаад алуурчдад зөвшөөрөх ёстой вэ? Өчигдөр тэд бидний амыг таглах гэсэн юм. Тэд бидний чимээгүй байлгахыг хүсч байна. Харин бид үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тийм ч учраас эв нэгдэл бол бидний хүч юм. Зөвхөн Парист ч биш дэлхийд болж буй үймээн, өвдөлт, утгагүй харгислал, терроризм байгаа ч гэсэн би ертөнцөд сайн сэтгэл, илүү сайхан зүйлүүд байгаад итгэдэг. Бид бүгд өнөөдөр үүнийг батлан харуулахын тулд энд цуглараад байна” хэмээн тайзнаас Мадонна хэлэхдээ нулимсаа нуусангүй.

Түүний тоглолт нь минутын гашуудал, террорын хохирогчдын дурсгалд зориулсан Like A Prayer дуугаа дуулснаар өндөрлөжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж