Олланд Үндсэн хуулиа өөрчлөхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Олланд Үндсэн хуулиа өөрчлөхийг уриалав

Франсуа Олланд

Фото: Panoramic / Zumapress / Global Look

 

Хямралын байдлыг даван туулахын тулд тус орны Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж ФБНУ-ын парламентын хоёр танхмын хуралдаан дээр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.

 

Давхар иргэншилтэй хэрнээ Францын хуулиар терроризмын хэрэгт шийтгэгдсэн бол Францын иргэний эрхийг нь хасах хэрэгтэй гэсэн Олландын үгийг Reuters дамжуулжээ. Мөн тэднээс террорын аюул заналхийлж байгаа бол давхар харъяалалтай хүмүүст Францад орж ирэхийг хориглох гэнэ.

 

Үүний зэрэгцээ, арми, аюулгүй байдлын хүчний төсвийг нэмэгдүүлэхээр төрийн тэргүүн амлав. Тэр нь зарлагыг нэмэгдүүлэх боловч хариуцлагыг өөртөө авна гэж Олланд хэлжээ.

 

Евро бүсэд үйлчилдэг төсвийн хязгаарлалтын журмыг дайруулан “энэ нөхцөлд аюулгүй байдал нь тогтвортой байдлаас дээгүүр тавигдах ёстой гэж би үзэж байна” хэмээн тэр хэлэв.

 

Бямба гаригт шилжих шөнө Парист 129 хүний амийг хөнөөсөн цуврал террорын ажиллагаа хийгдсэн билээ. Аллагын хариуцлагыг “Исламын улс” бүлэг өөртөө авсан юм.

 

Хэвлэл мэдээлэл арваннэгдүгээр сарын 16-нд аллагыг зохион байгуулсан гэх хүний нэрийг Сирийн 27 настай иргэн Абдельхамид Абауд (Abdelhamid Abaaoud) гэж тогтоосон байлаа. Ням гаригт өөр гурван террористийн нэр тодорхой болов. Тэд франц иргэн 29 настай Мостефаи Исмаил Омар (Mostefai Ismael Omar), цогцсынх нь дэргэдээс Сирийн иргэн Ахмед Алмохаммед (Ahmad Almohammad) гэсэн паспорт олдсон Абдулакбак Б. (Abbdulakbak B.) нар юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж