МVОНТ-ийн эфирээр бямба гарагт цацагдсан Блvvмберг телевизийн Чарьлз Роуз ОХУ-ын ерєнхийлєгч В.Путинтэй ярилцсаныг ємнєх дугаартаа нийтэлсэн. Харин энэ удаа тєгсгєлийн хэсгийг бvрэн эхээр нь хvргэж байна.
-Та АНУ-д очихоороо ерєнхийлєгч Барак Обаматай уулзах хvсэлт гаргах уу?
-Иймэрхvv уулзалтыг заавал урьдчилан тохирдог. Ерєнхийлєгч Обамагийн хувьд иймэрхvv арга хэмжээний vеэр ажлын тєлєвлєгєє нь минут, секундээр бичээстэй байдгийг мэднэ. Дэлхий бvх орны тєлєєлєгчид цугларна.
-Тvvнд ОХУ-ын ерєнхийлєгчид зарцуулах хэдэн минут олдоно гэж бодож байна?
-Энэ бол тvvний мэдлийн асуудал. Бид бvх тvвшинд харилцахад нээлттэй. Дээд хэмжээний уулзалтаас гадна яам, тамгын газар, шаардлагатай гэвэл тусгай албадын тvвшинд ч уулзахад бэлэн. Хэрэв ерєнхийлєгч Обамад хэдэн минут олдвол би тvvнтэй дуртайяа уулзана. Ямар нэгэн шалтгаанаар тvvнд уулзах боломж олдохгvй бол сvйд болох хэрэггvй. Бидэнд ИХ 20-н уулзалт эсвэл єєр арга хэмжээн дээр уулзах боломж олдоно.
-Та ерєнхийлєгчтэй уулзах сонирхолтой байгаа юм байна. Тvvтэй уулзаад “Надад Сирийн хямралыг шийдэх тєлєвлєгєє байна. Хамтран ажиллацгаая. Хамтдаа юу хийж чадахаа харъя. Сирийн асуудлаар хамтаръя. Мєн єєр салбарт хамтдаа юу хийж чадахаа харъя” гэж хэлэх vv?
-Энэ нь их учиртай. Иймэрхvv асуудлыг дээд хэмжээний уулзалтын vеэр хоёр орны ерєнхийлєгч эцэслэн шийдэх боломжтой ч эхлээд Гадаад хэргийн сайд нарын тvвшинд эсвэл Батлан хамгаалах яам, тусгай албадын тvвшинд бэлтгэдэг. Энэ бол нєр их ажил. Энэ ажлыг эцэслэн шийдвэрлэхэд бэлэн болсон тохиолдолд хоёр тал уулзаж эцэслэн шийдвэрлэх нь зvйтэй. Хэрэв энэ асуудлаар эцсийн тохиролцоонд хvрээгvй бол еєрнхийлєгч Обаматай гар барьж, єнєєгийн нєхцєл байдлын талаар ярилцаж болно. Бид, би хувьдаа ийм уулзалтад хэзээд бэлэн байдаг.
-Гэхдээ бид одоо тэргvvлэх байр суурьны талаар ярьж байна. Хэрэв та тэнд vг хэлвэл ерєнхийлєгч Обама таны vгийг сонсоосой гэж бодож байгаа байх. Хэрэв та тvvн рvv залгавал Петербургт энэ асуудлыг хэлэлцсэний дараа ч бас ингэсэн. Тэгэхэд та ерєнхийлєгч рvv утасдаад хоёулаа заавал уулзаж, чухал асуудлуудыг хамтдаа хэлэлцье. Дангаараа байснаас хамтарвал илvv vр дvнд хvрнэ гэж хэлсэн.
-Тийм ээ. Тэгсэн. Би ерєнхийлєгч Обама руу залгадаг. Ерєнхийлєгч Обама ч янз бvрийн асуудлаар над руу залгадаг. Энэ бол манай харилцаа холбоонд байдаг хэвийн vзэгдэл. Vvнд онцгой сонин, содон юм ерєєсєє байхгvй. Хувийн бvх уулзалтуудыг хоёр талын албаны хvмvvс бэлтгэдэг. Би танд гуравдахь удаагаа давтая. Єєрсдийнхєє зvгээс бид уулзахад бэлэн. Гэхдээ энэ нь биднээс шалтгаалахгvй. Хэрвээ Америкийн тал уулзахыг хvсвэл бид уулзана.
-Та эдгээр асуудлыг єдєр бvр авч хэлэлцдэг учраас уулзахад бэлтгэх ямар ч шаардлага танд байхгvй. Обаматай уулзахад танд ямар ч бэлтгэл хэрэггvй. Тvvнд ч бэлтгэх хэрэггvй.
-Таны ярьж байгаа зvйл бол зvгээр л дипломат эелдэг зан гэж бодож байна. Гэхдээ та тvvнтэй уулзахад бэлэн байгаа гэж хэллээ. Та сэтгvvлчээр ажиллаад хэдэн жил болж байгаа билээ.
-Vнэнээ хэлэхэд миний санаж байгаагаас ч олон жил болсон байх?
-Танд юу бэлэн. Бас бэлэн биш талаар зєвєлгєє єгєхєд надад хэцvv байх нь ойлгомжтой. Гэтэл ерєнхийлєгчєєр ажиллаад удаж байгаа надад та юунд бэлэн, бэлэн бус талаар зєвєлгєє єгч болно гэж яагаад vзэж байгаа юм бэ. Гэхдээ энэ гол нь биш л дээ. Хамгийн гол ОХУ бvхэлдээ, ОХУ-ын ерєнхийлєгч, засгийн газар, мэргэжил нэгтнvvд маань бvгд хамгийн дээд хэмжээнд уулзахад бэлэн байгаа. Засгийн газар, яам, тамгын газрын тvвшинд уулзахад бэлэн. Америк тvншvvд маань хэр зэрэг хол явахыг хvснэ. Бид тэр хэмжээгээр нь хамтран ажиллана. Энvvхэндээ гэхэд талууд хоорондоо харилцаж, зєвшилцєлд хvрэх арга замыг хайхын тулд НVБ-ын энэ талбарыг бий болгосон юм. Тийм учраас бид энэ талбарыг ашиглаж чадвал сайн хэрэг болно.
-Та ерєнхийлєгч Обамагийн талаар ямар бодолтой явдаг вэ. Тvvнийг хэрхэн vнэлдэг вэ?
-Надад АНУ-ын ерєнхийлєгчид vнэлгээ єгєх эрх байхгvй гэж бодож байна. Энэ бол Америкийн ард тvмний асуудал. Би ерєнхийлєгч Обаматай сайн хувийн харилцаатай. Нэлээд илэн далангvй. Гайгvй сайн ажил хэрэгч харилцаатай гэж хэлнэ. Энэ харилцаа биднийг ажлаа хийж гvйцэтгэхэд хангалттай.
-Ерєнхийлєгч Обамагийн олон улсын тавцанд хэрэгжvvлж байгаа vйл ажиллагаагаар тvvний сул тал илэрдэг гэж боддог уу?
-Vгvй. Би огтхон ч ингэж бодохгvй байна. Учир нь юунд байдаг вэ гэвэл дэлхийн аль оронд гадаад хvчин зvйлийг дотоодынхоо улстєрийн тэмцэлд ашигладаг. АНУ-д ч адилхан. Тvvгээр барахгvй АНУ-д энэ хvчин зvйлийг бусад газраас хамаагvй илvv ашигладаг байхыг ч vгvйсгэхгvй. АНУ-д удахгvй сонгуулийн кампанит ажил эхэлнэ. Сонгуулиар vргэлж нэг бол Оросын эсвэл єєр ямар нэгэн хvчин зvйл заавал яригддаг. Ингэхдээ улстєрийн єрсєлдєгчид тєрийн тэргvvнээ янз бvрээр буруутгадаг. Тэр дундаа мэдлэг, чадвар дутмаг эсвэл сул дорой гэхчилэн янз бvрээр дайрч давшилдаг. Харин би vvнтэй санал нийлдэггvй. Америкийн дотоодын улстєрийн хэрvvл, маргаанд оролцохыг хvсэхгvй байна.
-Танаас нэг юм асуухыг зєвшєєрнє vv. Ерєнхийлєгч Обама таны vгийг сонсох болов уу?
-Юу хийж болох, болохгvйн хувьд vл зєрчилдєх асуудлаар бид нэг нэгийгээ их, бага хэмжээгээр сонсдог гэж боддог. Ямар ч байсан бидний хооронд харилцан яриа байгаа. Бид нэг, нэгнийгээ сонсдог.
-Та хоёр нэг, нэгнийгээ сонсдог гэлээ. Та Орос орныг хэт хvчирхэг гvрэн биш гэж байна. Харин ерєнхийлєгч Обама Орос орныг эн тэнцvvхэн тvнш гэж хvлээн авдаг болов уу. Таныг эн тэнцvv гэж боддог уу. Та єєрєє ингэж хvлээн авахыг хvсдэг биз дээ.
-Тэр танай ерєнхийлєгч учраас та тvvнээс єєрєєс нь асуусан нь дээр байх. Би гэж боддогийг нь яаж мэдэх вэ. Дахиад хэлье. Бид хоёрын хооронд их тэгшхэн, нэг нэгнийгээ хvндэтгэсэн хувийн харилцаа тогтсон. Ажил хэрэгч харилцаа ч бас гайгvй тvвшинд байдаг. Харин АНУ-ын ерєнхийлєгч, Францын ерєнхийлєгч, Германы канцлер, Японы ерєнхий сайд , Хятадын тєрийн дээд зєвлєлийн дарга эсвэл Хятадын ерєнхийлєгч юу гэж боддогийг би яаж мэдэх билээ. Бид хvмvvсийн бодит vйлдлийг хардаг болохоос ингэж, тэгж санагдлаа гэдэггvй.
-Та Орос орноо тєлєєлєх их дуртай. Хийдэг ажилдаа их дуртай хvн. Та ємнє нь тагнуулын албанд ажиллаж байсан. Тагнуулч хvний vvрэг бол хvнийг уншиж, танихад оршдог гэж ойлгодог?
-Нэг хэсэг би тийм ажилтай байсаан. Харин одоо єєр ажил хийгээд нэлээд удаж байна.
-Оросод КГБ-ийн хуучин ажилтнууд гэсэн ойлголт байдаггvй гэж сонссон юм байна. КГБ-д элссэн бол vхэн vхтлээ гишvvн нь байдаг гэсэн?
-Энvvхэндээ гэхэд амьдралынх нь vе шат болгон хvнд ул мєрєє vлдээдэг. Бид юу ч хийж байсан ямар ч ажил хийж байсан олж авсан мэдлэг туршлага бидэнтэй хамт насан туршид минь vлдэж, хожим ямар нэгэн хэмжээгээр ашигладаг. Энэ утгаараа тэд зєв хийсэн байна.
-АНУ-ын тагнуулын Ерєнхий газрын нэг мэргэжилтэн таныг тусгай сургалтын хvчинд хvмvvсийг єєртєє татаж чаддаг маш онцгой чадавхтай болсон хvн гэж хэлсэн. Энэ нь ч vнэн юм шиг байгаа юм. Та нэг ёсондоо хvмvvсийн сэтгэлийг булааж чаддаг гэсэн vг.
-Хэрвээ АНУ-ын тагнуулын Ерєнхий газрынхан тэгж хэлсэн бол vнэн байх єндєр магадлалтай. Тэд чинь энэ асуудлаар гаршсан хvмvvс шvv дээ.
-Энэ маш чухал асуудал учраас таны бодол санааг сонсмоор байна. АНУ, ОХУ хоёр дэлхийг аюул багатай газар болгохын тулд яаж хамтрах ёстой вэ. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ?
-Бид энэ тухай vргэлж боддог. Бидний хамтын ажиллагааны нэг чиглэл єнєєдєр дэлхийн олон сая хvний хувьд амин чухал асуудал болж хувирсан. Тэр бол терроризмын эсэрг тэмцэлд хvчээ нэгтгэж хамтын хvчин зvтгэлээр тэмцэх явдал. Vvнээс гадна мансууруулах бодистой тэмцэж, vй олноор хєнєєх зэвсгийг тараахгvй байж єлсгєлєнгєєс ангижирч, байгаль орчноо хамгаалж, дэлхийн олон талт байдлыг хадгалж, дэлхийг илvv тогтвортой болгохын тєлєє хvчээ нэгтгэх ёстой.
-Хаана тогтвортой байдлыг бий болгох вэ?
-Дэлхийн єнцєг булан бvрт тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй. Та єєрєє АНУ, ОХУ хоёрыг цємийн зэвсэгтэй дэлхийн хамгийн хоёр том гvрэн гэж хэлсэн. Энэ нь ч манай хоёр улсад онцгой хариуцлага ногдуулдаг. Дашрамд хэлэхэд бид зарим чиглэлээр гайгvй сайн амжилттай байгаа. Тухайлбал, Ираны цємийн асуудлаар бид хамтран ажиллаж байна. Энэ асуудлаар хамтран ажиллаж ерєнхийдєє эерэг vр дvнд хvрч чадсан.
-Яаж гар нийлсэн бэ. Ерєнхийлєгч Б.Обама эцсийн тохиролцоонд хvрэхэд таны vзvvлсэн хувь нэмрийг vнэлж удаа дараа танд талархлаа илэрхийлсэн. Та болоод танай дипломатич тэр дундаа танай Гадаад хэргийн сайд Сергей Лавров эцсийн vр дvнд хvрэхийн тулд юу хийсэн бэ?
-Танд сонин санагдаж магадгvй. Гэхдээ заримдаа АНУ, ОХУ-ын сонирхол нийлэх тохиолдол байдаг. Би дєнгєж саяхан манай хоёр улсад онцгой хариуцлага ногддог гэж хэлсэн. Энэ утгаараа vй олноор хєнєєх зэвсэг тараахгvй байх асуудлаар бидний сонирхол яах аргагvй давхацдаг. Ийм ч учраас бид АНУ-тай хамтран энэ асуудлыг шийдэхийн тєлєє хvчин чармайлт гарган тууштай ажилласан. Гэхдээ Орос орон зєвхєн дээрх хvчин зvйлийг дангаар нь удирдлага болгоогvй. Vvнээс гадна бид Иранд манай хєрш, манай уламжлалт тvнш гэдэг vvднээс хандаж энэ орны эргэн тойрны асуудлыг хэвийн болгохыг хvссэн. Энэ асуудлыг шийдснээр Ойрхи Дорнодын аюулгvй байдал сайжирна гэж vзэж байгаа. Энэ ч утгаараа Ираны цємийн асуудлын талаар єгсєн бидний дvгнэлт манай Америкийн тvншvvдийнхтэй vндсэндээ бvрэн таарсан.
-АНУ-ын дараачийн Ерєнхийлєгчєєр Бvгд найрамдах намын тєлєєлєгч сонгогдох магадлал туйлын єндєр байгаа. Бvгд найрамдахчуудын дийлэнх нь Ираны цємийн гэрээний эсрэг байр суурьтай байгааг та мэднэ. Та тэдэнд юу гэж хэлэх вэ?
-Би дєнгєж сая хэллээ. Хэрэв дахиад хэлэх шаардлагатай бол дахиад хэлэхээс буцахгvй. Бидний байгуулсан энэ гэрээ нь олон улсын аюулгvй байдлын сонирхолд нийцсэн. Бvс нутгийн нєхцєл байдлыг бэхжvvлсэн, цємийн зэвсэг тараах гэсэн оролдлогын ємнє маш том саад тотгор тавьж чадсан гэж vздэг. Ялангуяа олон улсын цємийн эрчим хvчний агентлаг байдлыг бvхлээр нь хяналтдаа авч байгаа учраас бvс нутгийн бvх орон тоо бизнес арилжаа тvншийн болоод улстєрийн хэвийн харилцаа тогтоох боломжийг бvрдvvлж байгаа. Ингэснээр Ойрхи Дорнодын байдал бvхэлдээ сайжирна гэж vзэж байгаа.
-Таныг Оросод ямар их нэр хvндтэйг харсан дэлхийн бусад улстєрчид танд атаархдаг нь лавтай. Та яагаад ийм их нэр хvндтэй болсон юм бэ?
-Намайг болоод Оросын иргэдийг хооронд нь нэгтгэдэг нэг нийтлэг юм байдаг. Тэр бол эх орноо хайрлах сэтгэл.
-Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн баярын vеэр Орос орон ямар их vнэ цэнээр энэ ялалтад хvрснээ дурсаж байхад та аавынхаа хєргийг бариад нvдэндээ нулимстай зогсож байсан нь олон хvний сэтгэлийг хєдєлгєсєн?
-Тиймээ миний гэр бvл, миний хамаатан саднууд дэлхийн хоёрдугаар дайны vеэр маш хvнд гарз хохирол амссан. Энэ бол vнэн. Миний аавын гэр бvл гэхэд л таван хvvтэй байсан бол дєрєв нь амиа алдсан. Ээжийн талд ч vvнтэй ижил тєстэй дvр зураг харагддаг. Орос улс vнэхээр асар их хохирол амссан. Мэдээж бид vvнийг мартаж чадахгvй, мартах ч эрхгvй.
Гэхдээ хэн нэгнийг буруутгахын тулд биш харин ирээдvйд ийм аймшигтай юмыг дахиж давтахгvйн тулд санах ёстой. Бид энэ тухай хэзээ ч мартах ёсгvй. Дашрамд хэлэхэд бид ахмад дайчдаа маш их хvндэлдэг АНУ-ын ахмад дайчдыг ч адилхан. Тэд тавдугаар 9-нд ялалтын баярын парадад хvрэлцэн ирсэн. Мєн эвслийн бусад улс орон Их Британи, Хятадын амссан хохиролыг ч бид санадаг. Бид vvнийг мартаагvй. Энэ бол та бид бvхний нааштай эерэг нийтлэг дурсамж гэж vздэг. Ийм учраас нацизмын эсрэг тэмцэж байсан бидний хамтын тэмцэл єнєєдєр бидний ємнє тулгарч байгаа хvндрэлvvдийг шийдэхэд бат бєх суурь болж єгєх ёстой.
-Нийтлэг дайснуудынхаа эсрэг Америктай илvv ойр дотно тvншлэхийг та хvсдэг гэсэн vг vv?
-Нийтлэг дайснуудынхаа эсрэг биш. Харин нэг нэгнийхээ ашиг сонирхолыг хvндэтгэсэн тvншлэлийн тєлєє байдаг.
-Та Оросод асар их нэр хvндтэй боловч таныг шvvмжлэдэг хvмvvс зєндєє байдгийг та мэдэх байх аа. Миний мэдэх нь Орос орныг ардчилсан гэхээсээ илvv дарангуйлагч тогтолцоотой гэж шvvмжилдэг. Оросод улстєрийн сєрєг хvчин сэтгvvлчдийг шоронд хорьж байна. Тэндийг хороож байна, таны эрх мэдлийг хэмжээ хязгааргvй гэдэг. Хязгааргvй эрх мэдэл нь тэр тусмаа vнэмлэхvй эрх мэдэл нь хvнийг маш их эвддэг. Оросын улстєрийн уур амьсгалд санаа зовсон хvмvvст та юу хэлэх вэ?
-Хууль журамгvйгээр ардчилал оршин тогтохгvй. Хvн бvр хуулиа мєрдєх ёстой. Энэ бол бид бvгдийн vргэлж санах ёстой хамгийн чухал зарчим. Харамсалтай нь сэтгvvлчид амиа алдах, хvний амь эрсдэх зэрэг эмгэнэлт vйл явдал дэлхийн хаана ч тохиолддог. Харин Оросод ийм vйл явдал тохиолдвол бид гэмт этгээдийг олж хариуцлага хvлээлгэхийн тєлєє шаардлагатай бvх арга хэмжээг авна. Бид бусад асуудалд ч ингэж ханддаг. Хамгийн гол нь бид иргэн нэг бvр тєр нийгмийн амьдрал удирдлагад нєлєєлєх боломжтой гэдгийг мэдрэхvйцээр улстєрийн системээ сайжруулна. Ингэснээр эрх баригчид єєрт нь итгэл хvлээлгэж тєлєєлєгчєєрєє сонгосон иргэдийн ємнє хvлээх хариуцлагаа ухаарах юм.
-Та энэ орны тєрийн тэргvvний хувьд хуулийг сахиулж, шударга ёсыг хэрэгжvvлж єєрийн эрх мэдлээ ашиглавал энэ vзэл бодлыг єєрчлєхєд том тvлхэц болох байх аа?
-Хийх зvйл ч их байна. Гэхдээ хvссэн бvхнийг тэр дор нь биелvvлж чадахгvй шvv дээ. АНУ байгуулагдснаас хойш ардчилсан нийгмийг цогцлоох хvртэл хэр хугацаа шаардсан билээ. Єнєєдєр ч америкт ардчилал бvрэн утгаараа хэрэгжээгvй байна. Хэрэв тийм байсан бол Фергусонд хэрэг гарахгvй байх байсан тийм vv. Энэ маягийн асуудал дэгдэхэд цагдаа нар эрх мэдлээ хэтрvvлэн ашиглахгvй байх байсан. Бидний зорилго бол энэ бvх асуудлыг тогтоож цаг тухайд нь хариу арга хэмжээ авах. Оросод ч бас олон асуудал бий.
-Немцовын амийг хєнєєсєн хэрэгтэнд хариуцлага хvлээлгэнэ гэсэн vг vv?
-Би ємнє нь ч хэлж байсан. Энэ бол манай орчин цагийн тvvхийн гутамшигт хуудас. Хэрэгтнийг илрvvлж шийтгэх ёстой. Хэрэгтнийг ололгvй мєрдлєг удаан vргэлжилсэн ч гэлээ эцэстээ шийдэгдэнэ.
-Би Орос улс, Оросын соёл урлаг, утга зохиол хєгжмийг ихэд биширдэг. Єргєн уудам нутагтай том орон. Сталин зэрэг олон хvн Оросод хvчирхэг захирангуй удирдагч хэрэгтэй гэж байсан. Сталиныг хэлсэн шигээ удирдагч байсных нь тєлєє хvндэлцгээдэг. Сталины зєв байсан уу?
-Vгvй. Би Сталиныг тэгж хэлснийг санахгvй байгаа учраас баталгаажуулж чадахгvй нь. Оросод ч єєр ямар ч оронд ч дарангуйлагч хэрэггvй. Харин нийгэм тєрийг хослуулан удирдах зарчимч хvн хэрэгтэй. Ердєє л улсын дотоод болон гадаад нєхцєл байдлын єєрчлєлтєд дасан зохицож vр дvнтэй шийдвэр гаргадаг удирдагч Оросод хэрэгтэй.
-Гэхдээ Оросын тvvхийг харвал хvчирхэг удирдагчдын уламжлал тогтсон байна шvv дээ?
-Сонс доо. Европын ихэнх орон паралментын ардчилалтай. Япон паралментын ардчилалтай. Єєр олон орон паралментын ардчилалтай. Гэхдээ vл мэдэгдэх шалтгаанаар АНУ-ын Засгийн газар ялгаатай бvтэцтэй. Ерєнхийлєгчийн засаглалтай Бvгд найрамдах удирдлагын хэлбэртэй. Улс орон бvрийн онцлог уламжлал адилгvй. Энэ нь єнєєдєр ч ирээдvйд ч тусгалаа олсоор байх болов уу. Оросод тийм уламжлал бий. Гэхдээ удирдагч хvчирхэг байх эсэх нь гол биш. Хэдийгээр засгийн эрхийг барихад хvчирхэг удирдагч хэрэгтэй ч, тєр барих хугацаандаа зєв хийсэн нь илvv чухал. Дарангуйллын чанартай удирдагч бол нэг хэрэг. Харин шударга нийгмийн олонхын тєлєє хуулийн хvрээнд шийдвэр гаргадаг ухаалгаар дvрэм журмын дагуу ажилладаг удирдагч бол тэс ондоо.
-Зарим хvн таныг Оросын эзэн хаан гэж нэрлэдгийг дуулсан байх?
-Тэгээд юу гэж. Намайг янз бvрээр л дууддаг.
-Энэ цол танд тохирох уу?
-Vгvй ээ тохирохгvй. Оросод намайг ваар гэж дуудсан ч хамаагvй. Гол нь зууханд л битгий хийгээрэй гэсэн зvйр vг байдаг. Дэмжигчид, найзууд, улстєрийн зєвлєхvvд тань таныг юу гэж дуудах хамаагvй. Хасгийн чухал нь эх орныхоо эрх ашгийн тєлєє юу хийх ёстой вэ гэсэн бодол. Энэ бодол таныг ОХУ-ын тєрийн тэргvvний байр сууринд аваачдаг.
-Оросын ард тvмэн таниас айдаг уу?
-Vгvй гэж бодож байна.
Эх сурвалж: