Ронда Роузи эргэж ирэхээ амлав

Хуучирсан мэдээ: 2015.11.17-нд нийтлэгдсэн

Ронда Роузи эргэж ирэхээ амлав

Цахим ертөнцөд UFC-ийн тулаанч Ронда Роузи болон Холли Холм нарын дэмжигчдийн хооронд жинхэнэ дайн болж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт #UFC193-д эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аварга, шаргал үст, үзэсгэлэнт тамирчин Ронда Роузи хоёрдугаар раундад Холли Холмсд нам цохиулж, анх удаа ялагдлын гашууныг мэдэрсэн. UFC-ийн түүхэн дэх хамгийн их хүлээлт үүсгэсэн тулаанд Холли Холмсыг UFC-ийн гялалзсан Ронда Роузиг нам цохино гэж хэн ч тааварлаагүй. Рондаг ялагдсанд уурлаж, шаралхсан зарим нь түүнийг хаанаас ирсэн хэн гэдгээ мартсан хэмээн буруутгаж байгаа бол энэ төрөлд түүнийг Майкл Жордантай зүйрлэдэг зарим нь түүнийг аваргын бүсээ дахин олж авна гэж итгэж байгаа аж. #UFC193 тулааны дараа Рондаг шууд эмнэлэгт хэвтүүлсэн байна. Гэвч тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан дэмжигчдэдээ “Та бүхний хайр, дэмжлэгт баярлалаа. Миний эрүүл мэндийн төлөө санаа зовинож байгаад талархаж байна. Би сайн. Гэвч би хэсэг хугацаанд завсарлага авах болж байна. Гэхдээ би эргэж ирнэ” гэжээ. Харин ялагч Холли Холмын хувьд ялалтын үдэшлэг зохиогоод завгүй байгаа гэнэ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж