128 кг-аас 58 кг болтлоо турж чадсан “Ээж болох бэлтгэл” хуудасны админ буюу Б.Цэцэг өнөөдөр Төрийн ордонд ажилладаг улс төрийн сэтгүүлчдэд зориулан илтгэл тавьжээ. Тэрбээр зөв хооллолтын талаар зөвлөгөө өгөх зуураа боловсролын тогтолцоог ч шүүмжлээд авсан гэнэ шүү. Учир юу вэ гэвэл “Ерөнхий боловсролын сургуульд бэлгэвч углах талаар заадаг атлаа зөв хооллох талаар огт заадаггүй. Үүнд би шүүмжлэлтэй ханддаг” хэмээн өөрийн бухимдлаа Төрийн ордны индэрт илэрхийлээд авсан гэнэ шүү.
Т.НОМИН