ЛА Лейкэрс улиралын хоёр дахь ялалтаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

ЛА Лейкэрс улиралын хоёр дахь ялалтаа байгууллаа

 

НБА-гийн талбайд зургаан тоглолт боллоо.Сүүлийн дөрвөн тоглолтодоо ялагдаад байгаа Лос Анжелес Лейкэрс талбай дээрээ Детройт Пистонс багийг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 48-44 харьцаагаар талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн ч гуравдугаар үед 66-66 харьцаагаар тэнцэж дууссан байна. Шийдвэрлэх үед талбайн эзэд гайхалтай байж 85-97 харьцаагаар улиралын хоёр дахь ялалтаа байгуулсан байна.

Тус тоглолтод Коби Брайнт 17 оноо, 9 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Друммонд 17 оноо, 17 самбараас бөмбөг авчээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж