Махны үнэ буурч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурч байна

Монголчуудын хүнснийхамгийн чухал хэрэглээ болох махны үнэ тэнгэрт тулж, мах магнаг болоод байна.Одоогоос долоо хоногийн өмнө “Бөмбөгөр” бөөний худалдааны төвд үхрийн ясгүй мах 5700 төгрөгийн ханштай байсан бол өчигдрийн байдлаар 200 төгрөгөөр хямдарчээ. Хонины мах нэг килограмм нь 4000-4200,адуу-3500-3600, тэмээ-3200-3500,ямаа-2500-2800 төгрөгийн ханштай байсан. Үүнээс харахад, тэмээний мах 100-200 төгрөгөөр хямдарч, бусад махны үнэ тогтвортой байв. Түүнчлэн“Хүчит шонхор”захад махны үнэ шинэ, хуучнаасаа шалтгаалаад харилцан адилгүй байна.  Тус захад хонины мах гулуузаараа 65-90 мянган төгрөг, үхрийн гуяны шинэ мах 5800 төгрөгийн ханштай байсан юм.
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж