Баян-Өлгий аймаг шатрын цагаа хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймаг шатрын цагаа хүлээн авлаа

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монголын Шатрын Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Я.Санжмятав, МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нар Баян-Өлгий аймгийн шатрын холбооны тэргүүлэгч гишүүн К.Эрболатыг хүлээн авч уулзлаа. Монголд зохион байгуулсан Өсвөрийн шатарчдын дэлхийн Олимпиадын үеэр хандив өргөн амжилттай хамтран ажилласныг тэмдэглэж, МШХ-ны Ерөнхийлөгч Ц. Сайнбаярын мөрийн хөтөлбөрт амласан аймгуудын шатрын холбооны үйл ажиллагааг дэмжиж шатрын цагийг олгон, спортын амжилт хүслээ гэж МШХ-оос мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж