Дархан хотын азтангууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Дархан хотын азтангууд тодорлоо

PC mall дэлгүүрийн Дархан хотын салбар үүсч байгуулагдсаны 5 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан зөвхөн Дархан хотын хэрэглэгчиддээ зориулсан сугалаат худалдаа 2015 оны 10-р сарын турш явагдаж азтангуудаа шалгарууллаа.

Энэ хугацаанд тус салбар дээр онцгой хямдралуудыг зарлаж, худалдан авалтын дүнгийн 100,000₮ тутамд азын сугалаа өгсөн бөгөөд сугалааны азтангуудыг шалгаруулах үйл ажиллагаа өнгөрсөн Бямба гариг Дархан хотын PC mall салбар дээр болж өнгөрлөө.

Нийт 60 азтан шалгаруулснаас ухаалаг гар утас, богино долгионы зуух, гал тогооны жижиг хэрэгсэл гэх мэт олон хонжворыг хожлоо. Энэ өдрийн хамгийн азтай хэрэглэгчээр Дэлгэрмаа шалгарч PC mall-оос худалдан авалт хийсэн сугалаандаа 40 инчийн Philips зурагтыг хожиж баяр хөөр дүүрэн гэртээ харьлаа.

Сугалаат худалдаанд оролцсон Дархан хотын нийт иргэддээ баярлалаа. Та бүхнийг азын тэнгэр ивээх болтугай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж