27 настай залуу Л “Машинаа гараашдаа тавьчихаад ирье” гэж гараад зургаа хоногийн дараа Хөвсгөл нуурт живсэн байсныг олсон хэрэг гарсан билээ. Энэ хэргийг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Талийгаач Л өмнө нь Өмнөговь аймгийн Тостын нуруунд Ирвэс хамгаалах санд биологичоор ажиллаж байхдаа хутгалуулж байсан бөгөөд энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газрынхан шалгаж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт, Ирвэс хамгаалах сангийн кемпийн ойролцоо хутгалуулсан аж. Энэ хэрэгт Өмнөговь аймгийн цагдаагийн газарт тавдугаар сарын 8-нд эрүүгийн хэрэг үүсгэн саяхныг хүртэл шалгаж байжээ.
Б.ЗАЯА