Их мастер Д.Шаравдорж түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Их мастер Д.Шаравдорж түрүүллээ

Монголын шатрын холбооны тэргүүлэгч гишүүн, Орхон аймгийн шатрын холбооны тэргүүн, “Эрдмин” ХХК-ний нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал В.Дашдаваа агсны Монгол улс, Орхон аймгийн шатрын спортын хөгжилд гүйцэтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, шатрын спортыг сурталчилах, шатарчдын ур чадвар, рейтинг чансаа, цол зэргийг ахиулах зорилготой ЭРДМИН-2015 тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд тус аймгийн МСҮТ-ийн байранд боллоо. Тэмцээнд их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Олон улсын мастер Г.Мөнхгал, Н.Баттулга нараар ахлуулсан үе үеийн төлөөлөл болсон 84 шатарчин гурван өдрийн турш ур ухаанаа уралдуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Эрэгтэй ангилал:

1-р байр: Их мастер Д.Шаравдорж
2-р байр: ОУМ Н.Баттулга
3-р байр ДШХМ С. Ган-Од
4-р байр ДШХДМ Э. Болдоо,
5-р байр: ДШХМ Д. Эрхэмбаяр
6-р байр: ДМ Б.Ариунболд
7-р байр: У. Насанжаргал
8-р байр: О. Алтангэрэл

Эмэгтэй ангилал:

1-р байр СМ Э.Хулан
2-р байр Б.Ганчимэг
3-р байр СМ Ү. Үүрийнтуяа
4-р байр Э.Анударь
5-р байр А. Үүжин
6-р байр Ш. Даваажаргал

Орхон аймгаас сайн тоглосон шатарчид

Эрэгтэй:

1-р байр СМ Ч. Ганболд
2-р байр СМ Б. Оюунболд
3-р байр О. Батзориг

Эмэгтэй:

1-р байр Б.Мөнгөнзул
2-р байр Ариунзул
3-р байр Б. Даваа

16 хүртлэх хөвгүүд

1-р байр Б. Гарьдмагнай
2-р байр Ц.Ашид

Охид:

1-р байр Х.Энх
2-р байр О. Номинзул

Ахмад

Эрэгтэй

1-р байр Ч.Мандах
2-р байр Д.Магвансүрэн

Эмэгтэй:

1-р байр Х.Мандах нар эзэлж сайхан амжилт үзүүллээ. Нийт оролцсон шатарчидад Орхон аймгийн шатрын холбооны зүгээс талархал илэрхийлж цаашдын спортын замналд өндөр амжилт хүсье гэж МШХ-оос мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж