АНУ-ын киноны зохиолчдын нэгдлээс Америкийн хамгийн инээдэмтэй кинонуудын жагсаалт гаргасныг Вуди Аллены “Энни Холл” кино тэргүүлжээ. Энэ жагсаалтын нэгд орсноор Види Аллены кино хамгийн инээдэмтэй гэсэн албан ёсны статустай болж чадлаа.
Энэ инээдмийн кино 1977 онд прокатад гарсан юм. Тэр үедээ бүх л боломжийн шагналуудыг авсан байна. Америк, Британийн кино академи уран шогийн сэдвийг нь үнэлэв. Холливудын гадаад хэвлэлийн эвлэл “Алтан бөмбөрцөг” шагналаа уг кинонд өгчээ.
Чансааны хоёрт Билли Уайлдерийн “Жаазад дандаа бүсгүйчүүд” кино, гуравт нь “Тарваганы өдөр” гэсэн Дэнни Рубин, Харольд Рэмис нарын зохиолын кино бичигджээ. Чансааны эхний аравт “Аэроплан!, “Тутси”, “ Залуу Франкенштейн”, “Доктор Стрейнджлав, эсвэл би хэрхэн догдлохгүй байж атомын бөмбөгт дуртай болов оо”, “Гялалзсан эмээл”, “Монти Пайтон ба гэгээн Грааль”, “Амьтны асрамжийн газар” кинонууд багтлаа.
“Монти Пайтон ба гэгээн Грааль”
Бэлтгэсэн: Ш.МЯГМАР