Хакүхо ганцаараа башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Хакүхо ганцаараа башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё Фүкока хотын спорт цогцолборт үргэлжилж байна. Тэмцээнийг найман өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаараа нэг ч унаагүй тэргүүлж байна. Түүний араас ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, озэки Котошёогикү, Кисэносато, маэгашира Шёохозан, Такэказэ нарын бөхчүүд 7 даваа, 1 унаатай нэхэж явна. Ёкозүна Какүрюү 6 даваа, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4 даваа, 4 унаатай болжээ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 7-1
Ёкозүна Какүрюү М.Ананд 6-2
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-4
Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 2-6
Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-3
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-4
Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 2-6 гэсэн амжилттай явна.

Барилдааны бичлэгүүдийг хүргэж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж