Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. 2015.XI.16-XI.22
Хонь: Долоо хоногийн турш сэтгэл тавгүй байна. Ганцаардал, сэтгэл гутралыг илүүтэй мэдэрнэ. Найз нөхөдтэйгөө уулзаж, агаар салхинд гарах зэргээр өөрийгөө сэргээхийг хичээгээрэй. Сэтгэл санааны байдал ажил үйлст чинь нөлөөлж, бүтээмж буурна. Өмнө хийсэн алдаанаас суралцаагүй бол энэ удаад илүү том алдах магадлалтай. Орлого нэмэгдэнэ. Хангалттай унтаж, эрүүл хооллолтын дэглэм баримтлаарай.
Үхэр: Бүтээлч долоо хоног. Та эдгээр өдрүүдэд олон ажлыг амжуулж чадна. Ажил, бизнес амжилттай, сэтгэл санаа өөдрөг байна. Гэр бүл, хамаатан садантай холбоотой асуудлаас хосуудын харилцаанд үл ойлголцол үүсгэж мэднэ. Ажлын ачааллаа зөв хуваарилж, бага цагт ихийг амжуулахыг хичээгээрэй. Стресс, ядаргаанд амархан өртөх магадлалтай тул эрүүл мэнддээ анхаараарай. Санхүүгийн гэрээ хэлцэлд няхуур хандахыг анхааруулж байна.
Хамтатгах: Энэ долоо хоногт таны эрч хүч суларна. Ажил хэргийн түншүүдтэйгээ зөрчилдөж, үл ойлголцох магадлалтай. Санхүүгийн нөхцөл байдал төсөөлснөөс муу байх бөгөөд алдагдал хүлээх магадлалтай. Албан тушаал ахихад туслах нэгэнтэй ойртож дотносох бололтой. Сэтгэл санаагаар унахгүй байхад гэр бүл, ханийн тань дэмжлэг их хэрэг болно. Эрүүл мэнд, гэр бүлийн асуудал санаа зовооно.
Мэлхий: Урам зориг сэргэж, ажлын эрч хүч нэмэгдэнэ. Төлөвлөгөөний дагуу ажилласнаар хурдан хугацаанд үр дүнгээ харах боломжтой. Хамт олны дунд нэр хүн өсөж, удирдлагуудаас сайшаал сонсоно. Гэнэтийн бэлэг авах бололтой. Спортоор хичээллэх, явган алхах, гүйх зэргээр эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Гэр бүлийн харилцаа хэвийн байх болно. Орлого зарлагаас давж таныг баярлуулна.
Арслан: Долоо хоногийн турш ажил ихтэй байна. Эдгээр өдрүүдэд санхүүгийн асуудлаа шийдэх боломж бага байна. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст таатай. Иймд мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд анхаарч, бие даан суралцаарай. Бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах ашигтай санал ирнэ. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Эрүүл мэнддээ анхаараарай.
Охин: Ямар нэг зүйлд санаа зовниж, сэтгэл дундуур байх бололтой. Аливаад бодож тунгаалгүй гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Бизнесийг гэрээ хэлцэл, худалдаа хийхээр төлөвлөх хэрэггүй. Хосуудын харилцаанд романтик, байдал давамгайлж, хүсэл тачаал оргилно. Ганц бие хүмүүс сэтгэл хөдөлгөсөн болзооны урилга хүлээж авах бололтой. Санхүүгийн байдал сайнгүй хэвээр байна.
Жинлүүр: Энгийн долоо хоног байх болно. Ажил хэрэг төлөвлөгөөний дагуу бүтэмжтэй байна. Бизнесийн уулзалт, гэрээ хэлцэл амжилттай байх боловч бага зэргийн саад тулгарах магадлалтай. Санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй. Зугаа цэнгэлд хэт анхаарч, бусад асуудлаа орхигдуулах магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хоолны хордлого болохоос сэрэмжлээрэй.
Хилэнцэт: Энэ долоо хоногт бизнес, ажил хэрэг амжилттай байна. Ганц бие хүмүүст түр зуурын сонирхолтой учрал тохиолдоно. Хосууд харилцаанд итгэлцэл батажна. Эмэгтэйчүүд гайхалтай сэтгэл татам байж, олны анхаарлын төвд орох бололтой. Долоо хоногийн дундуур та эрч хүчээ хадгалахыг хичээгээрэй. Биед ноцтой өөрчлөлт, өвчлөл анзаарагдахгүй байсан ч эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаарай.
Нум: Бусадтай нээлттэй байж, бодож санаснаа чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Хүмүүсийн хэрхэн хүлээж авахад санаа зовох хэрэггүй. Бардам зан, өөртөө итгэх итгэлээ батжуулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс санаа муутай нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Зугаа цэнгэл хөөцөлдөж явах цаг биш гэдгийг анхаараарай. Долоо хоногийн дундуур бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл байдал үүснэ. Санхүүгийн байдал тань тогтворгүй байна.
Матар: Бүх төрлийн харилцаанд амжилттай долоо хоног байх болно. Санаа зовох зүйлгүй, амар амгаланг мэдэрнэ. Шинээр бизнес эхлүүлэх гэж буй хүмүүст бага зэргийн саад бэрхшээл тулгарна. Шинэ түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцаагаа бэхжүүлэхэд анхаараарай. Хайр дурлалын харилцаанд нэн тааламжтай. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрөөх боломжийг бүү алдаарай.
Хумх: Энэ долоо хоног хумхынхан олз омог ихтэй байна. Компанийн ажил, бизнест үр дүнтэй, ашиг орлоготой байж чадна. Ажлын ачаалал нэмэгдэхийн хэрээр эрүүл мэнддээ илүү анхаарал тавиарай. Найз нөхөд, танилын хүрээгээ нэмэгдүүлж чадна. Шинэ хүмүүстэй болгоомжтой харилцаж, бүрэн таних хүртлээ дотносох хэрэггүй. Бусдаас урмын үг сонсох эсвэл хэн нэгэн танд хайр сэтгэлээ илчлэх бололтой.
Загас: Амьдралын баяр баяслыг мэдэрнэ. Хосуудын харилцаанд үл ойлголцол тайлагдаж, эв эе батажна. Долоо хоногийн дундуур бизнес, ажил хэрэгтээ өөрийгөө бүрэн дайчлах хэрэгцээ гарна. Таны хичээл зүтгэл албан тушаал ахихад нэмэр болно. Эргэн тойрныхондоо эелдэг хандах хэрэгтэй. Ядаргаанд орох магадлалтай тул нойр сайн авах хэрэгтэй.