Сөүлд жагсагчид цагдаа нартай мөргөлдөв

Хуучирсан мэдээ: 2015.11.15-нд нийтлэгдсэн

Сөүлд жагсагчид цагдаа нартай мөргөлдөв

 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо ерөнхийлөгч Пак Кын Хег огцрохыг шаардсан жагсагчид цагдаа нартай мөргөлджээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг даралттай ус, нулимс асгаруулагч хий ашиглан номхотгохыг хичээсэн байна.

 

Өмнөд Солонгост сүүлийн хэдэн жилд болоогүй том хэмжээний гудамжийн жагсаал цуглаан болж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Ерөнхийлөгч Пак Кын Хег огцруулахын төлөөх жагсаалд олон мянган хүн оролцсон аж. Жагсаалыг Өмнөд Солонгосын худалдааны эвсэл зэрэг олон эвлэл, холбоод зохион байгуулж, ерөнхийлөгч Пак Кын Хегийн бизнесменүүдийг дэмжсэн бодлогыг эсэргүүцжээ. Түүнчлэн улсаас баталсан түүхийн сурах бичигт Өмнөд Солонгосын дарангуйлагчдын түүхийг балруулсан гэж үзсэн зарим иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн байна.  

 

Пак Кын Хе хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

 

 

경찰, 물대포 조준사격 쓰러지는 시위대

시위대 해산이 목적이라면, 캡사이신까지 넣은 물대포를 굳이 조준해서 쏠 필요가 있을까요?

Posté par CBS Nocutnews sur samedi 14 novembre 2015

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж