Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд өчигдөр(XI.14) Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Энэ удаагийн зүүн бүсэд БНСУ, БНХАУ, Тайвань, Хонконг, Монгол Улсын шигшээ багууд багтсан юм.
Өчигдөр хоёр тоглолт болж, Монгол, Тайваны багууд эхний хожлоо авлаа. Тодруулбал Тайван-БНСУ 6:4, Монгол-ХонКонг 8:3-аар өрсөлдөгчөө хожлоо.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр БНХАУ-Хонконг, Монгол-БНСУ-ын багуудын тоглолт болно. Эхний тоглолт 17.00 цагаас, удаах тоглолт 20.00 цагаас эхэлнэ.
Энэ тэмцээнд амжилттай оролцсон багууд ирэх онд Узбекистанд болох тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авах билээ. Тиймээс нийт хөгжөөн дэмжигч та бүхнийг Буянт-Ухаа спортын ордонд очиж, баг тамирчдаа дэмжихийг уриалж байна.
Тоглолтын хуваарь ба дүн: (Тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут)
XI.14 (Бямба)
- 17.00 Тайвань-БНСУ 6:4
- 20.00 Монгол-Хонконг 8:3 (Н.Цэдэнбал 4, Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал, Э.Баасандорж )
XI.15 (Ням)
- 17.00 ХонКонг –БНХАУ
- 20.00 Монгол-БНСУ
XI.16 (Даваа)
- 17.00 БНХАУ – Тайвань
- 20.00 Хонконг –БНСУ
XI.18 (Лхагва)
- 17.00 Тайвань – Хонконг
- 20.00 БНХАУ- Монгол
XI.19 (Пүрэв)
- 17.00 БНСУ – БНХАУ
- 20.00 Монгол-Тайван тус тус тоглоно.
Тасалбарын нэг өдрийн үнэ 4000 төгрөг, олон өдрийн тоглолтыг үзэх тасалбар 10,000 төгрөг бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Буянт- Ухаа спортын ордонд худалдаалж байна.
Ч.БОЛОР