Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн 27 настай Л гэгч эрэгтэй энэ сарын 5-ны өдөр “Машинаа гарааждаа тавьчихаад ирье” гээд гэрээсээ гараад эдүгээг хүртэл ор сураггүй болсонд тооцогдож байсан юм. Тэгвэл түүний сураггүй алга болсоноос хойш зургаа хоногийн дараа түүний автомашиныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр эзэнгүй байхад нь цагдаагийн алба хаагч олжээ.
Улмаар сураггүй болсон залууг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлж, талийгаачийн цогцсыг нуураас гаргаж, аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн байна. Нийслэл хотод амьдардаг иргэний цогцос чухам яагаад Хөвсгөл нуураас олдсон нь учир битүүлэг байгаа юм. Ямартай ч, холбогдох албаныхан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
О.БАТ
Холбоотой мэдээ