Сайдууд хэдийг зарцуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.11.14-нд нийтлэгдсэн

Сайдууд хэдийг зарцуулах вэ?

Сайдууд хэдийг зарцуулах вэ?

УИХ-ын баасан гаригийн чуулганы хуралдаанаар төсөв, мөнгөний бодлогыг баталлаа. Ингэснээр 2016 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 7.013.9 их наяд төгрөг байхаар, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 7.954.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн юм. Алдагдлыг ДНБ-ийн 3.4 хувьтай тэнцүүллээ.

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хэд, хэдэн агентлагийг татан буулгаж, нэгтгэхээр оруулж ирсэн. Тэгвэл УИХ-аас Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргалаа. Мөн Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж, Хууль зүйн эрхлэх сайдын харъяанд аваачив.

Төсвийн хуулийг хэлэлцэх шатанд Үндэсний статистикийн хороог Засгийн газрын мэдэлд өгч болохгүй, УИХ-ын харьяанд байх ёстой гэсэн асуудал хөндөгдөж, гишүүдээр санал хураалгасан ч олонхийн дэмжлэг хүлээгээгүй. Эл асуудлыг засахыг оролдсон ч төсвийн гурав дугаар хэлэлцүүлгийн шатанд засах боломж байсангүй, дээрх газрууд нэгдэж УИХ-ын харьяанд бус Хууль зүйн сайдын харьяанд ажиллах болж байна.

Харин улс төрийн албан тушаалтнуудын цалинг нь 10 хувь бууруулах Засгийн газрын бодлогыг УИХ хүлээж авсангүй. Ингэснээр гишүүдийн туслахууд цомхотголд өртөхөөргүй боллоо.

Мөн 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхэлж Засгийн газар 9 яамтай ажиллах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө төсөл санаачлагчид буцаан татсанаар эл асуудал Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэхээр болж байна.

Ингээд төсөв захиран зарцуулагчид ирэх онд хэдийг захиран зарцуулахыг мэдээлье.

  1. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 4.7 тэрбум
  2. УИХ-ын дарга 18.637 тэрбум
  3. Үндсэн хуулийн цэцийн дарга 809.2 сая
  4. Улсын Дээд Шүүх 3.396 тэрбум
  5. Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга 48.9 тэрбум
  6. Хүний эрхийн үндэсний комисс 748.4 сая
  7. Улсын ерөнхий прокурор 15 тэрбум
  8. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2.22 тэрбум
  9. Улсын ерөнхий аудитор 9.6 тэрбум
  10. Авлигатай тэмцэх газрын дарга 8.332 тэрбум
  11. Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.755.8 тэрбум
  12. Төрийн албаны зөвлөл 558.2 сая
  13. Сонгуулийн ерөнхий хороо 25.2 тэрбум
  14. Ерөнхий сайд 99.630 тэрбум
  15. Шадар сайд 110.1 тэрбум
  16. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 27.2 тэрбум
  17. Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 57.3 тэрбум
  18. Гадаад хэргийн сайд 72.7 тэрбум
  19. Сангийн сайд 3 их наяд 122.8 тэрбум
  20. Хууль зүйн сайд 391.8 тэрбум
  21. Зам тээврийн сайд 242.6 тэрбум
  22. Батлан хамгаалахын сайд 218.6 тэрбум
  23. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 1 их наяд 218.3 тэрбум
  24. Уул уурхайн сайд 17.945 тэрбум
  25. Хүнс хөдөө аж ахуйн сайд 131.1 тэрбум
  26. Хөдөлмөрийн сайд 170.7 тэрбум
  27. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум
  28. Эрүүл мэнд спортын сайд 691.1 тэрбум
  29. Эрчим хүчний сайд 67.6 тэрбум
  30. Аж үйлдвэрийн сайд 40.8 тэрбум
  31. Барилга хот, байгуулалтын сайд 49.4 тэрбум төгрөг байхаар баталлаа.

Мөн 2016 онд Төсвийн тогтворжуулалтын санд 8 тэрбум 904 сая төгрөг төвлөрүүлэхээр баталсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж