
Энэ номыг Интерном дэлгүүрээс авч уншлаа. Монгол хүн бүр унших ёстой ном байнаа.
….
Улаанбаатар хот байгуулагдсанаас хойш 70 гаруй жилд энэ нутаг дэвсгэр
дээр оршицгоож буй Монгол гаралтай хүмүүс юу эсийг үзэв. Хуучин ба шинэ,
хоцрогдол ба дэвшил гэх мэт зөрчилүүдийн дүнд зөрчил гарч энэ зөрчил
өөрчлөлтийг шаарддаг. Өөрчлөлт өөрөө дэвшил болох ёстой. Үүнийг
диалэктик гэдэг. Тэгвэл түүхэн матэриализм ирсэн үү? Өнөөдөр яагаад
өөрчлөлтийг шаардах үгүй, харин хуучиныг санагалзаж шинээс татгалзана
вэ. Энэ санаархал түүхэн матэриализмын эсрэг биш гэж үү. Үүнд дүн
шинжилгээ хийж философийн болон мэдлэгийн дүгнэлт хийхээр энэ шүүмжээ
бичив.
Энэ номын цаад зорилго олон худлаануудыг засаж залруулах зорилготой.
Жишээлбэл: Эсрэг тэсрэгийн хуули гэж хаа ч байх үгүй, далд ухамсар гэж
хаа ч байх үгүй, арга билэг гэж хаа ч байх үгүй. Диалэктик эсрэг тэсрэг
биш харин зөрчил. Зөрчил заавал эсрэг тэсрэг байх алба үгүй. Далд
ухамсар биш харин ухаарал үгүйгээр үйлдэх. Ухаан үгүйгээр буюу ухаарах
үгүйгээр үйлдэх заримдаа ашигтай, заримдаа бас аюултай. Арга билэг биш,
харин бие ба оюун.
Хүн ерөөсөө бие болон түүний тархинд буй оюун хоёроос бүрдэнэ. Энэ хоёр
хоорондоо хэрхэн хамааралтай тухай яривал үнэнд ойртох бөгөөд
философийн мэргэжлийн салбарын ойлголтуудтай дөхөж очно. Энэ яриж буй
сэдэвүүд бүгд хоосон биш, харицангуй биш мөн хийсвэр биш. Харин бодит,
хоорондоо хамаатай мөн барицтай. Хорвоо хоосон биш, сайн муу харицангуй
биш. Философи хийсвэр биш, мэдлэг тогтмол биш.
Барууны орнуудын хүмүүсийн хувцасыг өмсөх, дуулдаг дууг дууриаж монгол
хэлээр дуулах, жийп машинуудыг унаж давхих, интэрнэт рүү орох, компютэр
худалдаж авах гэх мэтчилэн матэриаллаг зүйлсийг хэрэглэж буйгаа орчин
үеийн гэж нэрлэх нь дутагдалтай. Орчин үеийн бодол, орчин үеийн мэдлэг,
орчин үеийн сэтгэл болон орчин үеийн биеэ авч явах хүмүүжил үгүйгээр
зөвхөн гаднах дүр төрхийг дуурайх нь ердөө л гадаад үзэмжийн хойноос
хөөцөлдсөн хоосон дүр. Тиймээс алдаатай бөгөөд эндүүрэл.
Ар Монгол 70 гаруй жилийн жижигхэн түүхтэй. Гэхдээ жижиг ч гэсэн
чанартай. Ар Монгол нэг хэсэг Зүүн Европын орнуудтай найз явлаа. Зөвхөн
дуурайж хувцаслах биш тэдний мэдлэг боловсрол болон мэргэжил үнэмлэхийг
бас өөртөө шингээж авцгаасан. 90-ээд оноос хойш цаг өөр болж хуучины
хоцрогдолууд цэцэглэсэн. Өнөөдөр Төвд ороны хүмүүс л дүүрч, орогнол
хайсан гадныхан бүгж, олз ашиг хайсан есөн жорын ямар улсаас ирсэн болох
ни үл мэдэгдэх дүрүүд л Ар Монгол ороноор орж гарах шив дээ.
Ар Монголыг хямдхан, хүсэл эрмэлзэл үгүй бас хүч тэнхээ үгүй болгох мэт.
Хэн ийм болгохыг хүснэ вэ. Хэний зорилго биелэв. Хэн энэ бүгдийг
биелүүлэв. Хаа л бол Ар Монгол хүн Ар Монгол орондоо бусдын дор. Ар
Монгол хүн Ар Монгол ороныхоо эзэн яагаад биш вэ. Нөгөө эзэгнэнхэн
төрсөн Монгол хүн яагаад дарлагданхан төрсөн болчихов. Энэ асуултууд
хариугаа хүлээнэ. Үүнд хариу өгөх хугацаа хэдийнээ болчихжээ. Энэ номоор
хариулахыг хичээлээ.
Ар Монгол социализмыг л муулж чадвал бидний хэрэг бүтнэ гэж, Оросуудыг
хөөж тууж чадвал бидний зорилго бүтнэ гэсэн дэндүү болхи дэндүү арчаа
үгүй улстөр дээр тогтож ирлээ. Ар Монголыг ирээдүйн сайн сайхан луу авч
явах ямар ч хүсэл үгүй бас хүн ардынхаа төлөө ямар ч төлөвлөгөө үгүй
тийм л харанхуйгаар зөвхөн л улстөр гэсэн үгийг хэрэглэсэн бэрдүүд
гаарчээ. "Орчин үе"-ийг ирүүлэх ямар ч боломжийг үгүйтүүлж хоцрогдол
мухар сүсэгийг зарлан дуудсан тэр цагийн төгсгөл ирэх ёстой. Үүнд л энэ
номыг зориулсан.